ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Оюу толгойн баяжуулах үйлдвэр нээлтээ хийхэд долоо хоног үлдлээ

Зэс алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх Оюу толгойн ордыг ашиглах уурхайн баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход долоохон хоног үлдээд байна. Баяжуулах үйлдвэр ийн ашиглалтад орсноор Оюу толгойн уурхай дэлхийд тэргүүлэх уурхай болон хөгжих эхлэл болох юм.
Баяжуулах үйлдвэрийг асаахад бэлэн болсон тухай Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей сэтгүүлчидтэй өнөөдөр уулзахдаа мэдэгдлээ.
Тэрээр "Оюутолгой төслийн эхний үе шатыг амжилттай бүтээн байгуулахад хамгийн чухал нь Засгийн газар болон гуравдагч хөрш орны хөрөнгө оруулагчдын тогтвортой түншлэл нөлөөлөхөөс гадна энэхүү амжилтыг 44 орны 15 мянга орчим ажилчид, Монголын олон зуун компаниудын нөр их хөдөлмөрөөр бослоо. Ил уурхай хийгээд Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж байгаа нь маш их бахархалтай ажил болно" гэсэн юм. Түүнчлэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт 13 хувиар нэмэгдсэн гэдгийг онцлов.
Тус Баяжуулан үйлдвэрийн нээлтийн ёслол энэ сарын 27-нд уурхайн талбайд болох бөгөөд тус төслийн хөрөнгө оруулагчдын төлөөлөл, компанийн ТУЗ, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцох юм.
Ноён Камероны хэлснээр, "Өнөөдөр бид Оюутолгойн Баяжуулах үйлдвэрийг асаахад бэлэн болоод байна. Ирэх оны эхний улиралд бид анхны баяжмалаа үйлдвэрлэж, оны эхний хагаст төлөвлөсөн ёсоор бүтээгдэхүүнээ олон улсад худалдаалах үйл ажиллагааг явуулна" гэсэн юм. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах хэрэгтэй, Монгол Улсын Засгийн газарт орж ирэх хувь хэмжээ нэмэгдэх ёстой гэж байгаа ч өнгөрсөн хугацаанд 803 сая ам.долларын татвар Монгол Улсын Засгийн газарт төлөгдөөд байгааг дурдлаа.
Өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалтад оролцогсдын 90 хувь нь монгол ажилчид байсан энэ төсөл 2017 оноос гүний уурхайгаа ашиглаж эхэлнэ. Гүний уурхай нь нийт нөөцийн 80 хувь нь байгаа аж. 2019 оноос уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах юм.

0 Сэтгэгдэл