Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Дархан-Уул аймагт хүүхэд барьцаалсан хэрэг гарчээ
Дархан-Уул аймагт найман настай хүүхдийг барьцаалж, эцэг эхээс нь 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарчээ. Аймгийн цагдаагийн байгууллагад энэ сарын 18-нд найман настай хүүхэд хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга боллоо гэсэн дуудлага ирсэн гэнэ. Цагдаагийнхан ч энэ дагуу хүүг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Гэтэл тухайн өдрийн орой хэн нэгэн хүүгийн аав руу утасдаж, “Би танай хүүг барьцаалсан байна. 100 сая төгрөг авчирч өгөөд, хүүгээ ав” гэжээ. Үүнийг ч хүүгийн эцэг цагдаагийнханд мэдэгдсэн байна. Гэтэл маргааш нь хүү гэрийнхээ ойр орчимоос олдсон байна. Гэмт этгээд энэ явдлыг цагдаагийнхан мэдсэн учир хүүг гэрийнх нь ойролцоо авчираад зугтсан байж болзошгүй гэж үзэж буй аж.  
Энэ хэргийг тус аймгийн Эрүүгийн цагдаа, тагнуул, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа учир хүүгийн болон эцэг эхийнх нь нэрийг олон нийтэд зарлахаас цагдаагийнхан татгалзсан юм.  
Б.Алтан
0 Сэтгэгдэл
chadahgvi baij yah gej tenegtej bdag yum be kkkkkkkkkkkkkkkkkkkkk
hahah alia ym
Хамгийн их уншсан