Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ДЦС-уудын хүчин чадлыг нэмэх, өргөтгөх шаардлагатайг анхааруулав
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ДЦС-уудад МХЕГ-аас аравдугаар сард шалгалт хийсэн байна. Шалгалтад  Улаанбаатар хотын ДЦС-2 ТӨХК, Дархан, Орхон, Өмнөговь, Ховд, Увс аймгийн зэрэг нийт  есөн  аж ахуйн нэгж байгууллагын дөрвөн  ДЦС, таван  дулааны станцыг хамруулжээ. Шалгалтаар ДЦС-2 ТӨХК-ийн  К-5 зуухны өөрчлөлт, шинэчлэлийн ажил хугацаандаа бүрэн дуусаагүй, энэ нь  хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа, Даланзадгадын ДЦС ХК, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Чандмань илч” ХХК, “Бадамлах дөл” ХХК, “Увс дулааны станц” ХХК-иуд нь зуух, даралтат сав, шугам хоолойн техникийн магадлалыг цаг тухайд нь хийдэггүй, ашиглах зөвшөөрөл авдаггүй зэрэг зөрчлыг илрүүлжээ. Сонирхуулахад нийслэлийн хувьд дулааны эрчим хүчний оргил ачаалал 1600 Гкал/цаг, Дархан хотын хувьд 210 Гкал, Эрдэнэт хот 280 Гкал байдаг юм.  МХЕГ-аас дээр ДЦС-уудад хяналт шалгалт хийгээд  цаашид эрчим хүчний шинэ эх үүсвэрийг (ТЭЦ-5 ) барьж ашиглалтанд оруулах, Дархан, Эрдэнэт, Даланзадгад болон бусад хотын ДЦС, дулааны станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх асуудлыг цаг алдалгүй яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан