Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Эгчтэйгээ битгий муудалц, эрүүл мэндэд чинь муу
Айлын хүүхдүүд хоорондоо хэрэлдэж муудалцахыг алийг тэр гэх вэ. Гэр бүл болгонд байдаг иймэрхүү маргаан, түр зуурын түнжин хагарал байдаг л нэг зүйл гэж бид боддог. Гэвч ах дүүс хоорондоо муудалцах нь хүүхдийн эрүүл мэндэд тийм ч сайн биш гэдгийг Миссуригийн их сургуулийн сэтгэл зүйчид тогтоосон байна. Багадаа ах, эгч, дүүтэйгээ байнга муудалцдаг байсан хүүхэд насанд хүрэхээрээ сэтгэл гутралд өртөмхий, уур уцаартай нэгэн болж төлөвшдөг аж.
Сэтгэл зүйчид 145 ах дүүсийг хосоор нь судалгаанд хамруулахдаа багадаа ямар харилцаатай байсныг нь тодруулаад, зан аашийг нь тодорхойлсон байна. Ингэхэд ах дүүсийн, эгч дүүсийн харилцаа нь тогтуун тайван гэр бүлд өссөн хүүхдийн араншин яг тийм, харин тайван бус байнгын зөрчил маргаантай өссөн хүүхэд томрох тусмаа олон янзын ааштай болж байгаа нь илэрчээ.
Нэг гэр бүлийн хүүхдүүд хоорондоо муудалцах нь ихэвчлэн тэгш бус байдлаас болдог байна. Тэд аяга таваг угаах ээлжээс эхлээд, хэн нь илүү гоё цамц авахуулсан зэрэг ижил тэгш байдал шаардсан асуудлаас бол хоорондоо маргадаг бөгөөд иймэрхүү байдал байнга гардаг бол хүүхэд жилийн дараагаас эхлээд л ааш зан нь муудаж эхэлдэг байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан