Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Элэг, чөмөг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахаар болов
Элэг   болон чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний аргуудыг Монголд нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүд худалдан авах дөрвөн тэрбум 270 сая төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. Цусны эмгэгүүд, тэр дундаа цусны хорт хавдар жил бүр 50-60 хувиар нэмэгдэж, үүнийг даган эмчилгээ үйлчилгээний зардал өсчээ. Иймд Клиникийн I эмнэлэг 2011 оноос ясны чөмөг болон цусны үүдэл эс шилжүүлэн суулгах ажлыг БНСУ-ын тэргүүлэх эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна. Эрүүл мэндийн салбарын тулгамдсан өөр нэг асуудал бол элэгний эмгэг. Элэгний хорт хавдрын өвчлөлулсын хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, эмчлүүлэгчдийн 65 хувь нь хорт хавдар оношлогдсон эхний жилдээ хорвоог орхиж байна. Элэгний хорт хавдраар өвчлөгсдийн амийг аврах цорын ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг. Эрүүл мэндийн салбарынхан 2011 онд БНСУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх нэвтрүүлж, өнгөрсөн хугацаанд элэг шилжүүлэн суулгах үндэсний баг бэлтгэгдсэн юм. Одоо гагцхүү тоног төхөөрөмж хэрэгтэй гэж Эрүүл мэндийн яам үзсэн. Тэгвэл шаардлагатай тоног төхөөрөмж аваххөрөнгийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснээр элэг, чөмөг шилжүүлэн суулгах эмнэлгийн тусламж үйлчилгээ олон улсын жишигт хүрэх ба манай орны иргэд харьцангуй бага зардлаар эх орондоо эмчлүүлэх боломжтой болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан