Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Цагаан сарын өмнө 340 мянгаа авна
Сангийн яамнаас УИХ-аас өгсөн зөвшөөрлийн дагуу 313.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж, “Хүний хөгжил сан”-д дутагдаж байсан санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлжээ. Ингээд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 279,432 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийн эх үүсвэрийг шилжүүлсэн байна. Түүнчлэн мөнгө авах хүсэлтээ сүүлд гаргасан 19,873 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая төгрөгийг бүрэн олгоход зориулан нийтдээ 114.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдэд шилжүүллээ хэмээн тус яамны мэргэжилтэн мэдээллээ.  
Иргэдэд хишиг, хувь тараах ажлыг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд зохион байгуулах юм. Тус хэлтсүүд арилжааны банкууд дахь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийн дансанд мөнгийг нь шилжүүлснээр иргэд үйлчлүүлдэг арилжааны банкнаасаа хишиг хувиа авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Ч.Улааны хэлснээр ахмад настангууд “Хүний хөгжил сан”-гийн эл мөнгөө Цагаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 27-ноос авч эхлэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан