Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
ТА ЧИ хотхонд тавтай морил

Алдрай бяцхан үрсээ баярлуулахыг хүссэн эцэг, эхчүүд болон залуучууддаа зориулан Талх Чихэр компанийн хамт олон 2013 оны хамгийн сэтгэл булаам “Та Чи хотхон”-ыг байгууллаа.

Энэхүү хотхон ТаЧи өвлийн өвгөн, өвлийн өвгөний сүйх тэрэг, цаа буга, сүлд мод, үлгэрийн цайз, бяцхан хатагтай ноёдын шимтэн үзэх дуртай долоон одой гэх мэт хайр булааж сэтгэл баясгасан зүйлүүдээс бүрджээ.

Талх Чихэр компанийн хамт олон 2012.12.26-ны өдөр Та Чи хотхонд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа  амтат торт бэлэглэж, халуун жүүсээр дайллаа.
Мөн хүүхэд багачуудын шимтэн үздэг Мазаахай, Мишээл охин зэрэг хүүхдийн нэвтрүүлгийн баатрууд хүрэлцэн ирж шинэ оноо угтацгааж дурсгалын зураг татууллаа.

Дашрамд дурьдахад Таны шинэ оны баярын ширээг чимэх Талх Чихэр компаний амтат бялууг та бүхэн 98555626, 98111955 дугаарын утсаар захиалах боломжтой.

“Та Чи хотхон”-ны хаяг: СХД, 29-р хороо , Талх Чихэр компанийн урд байрлаж байна.

Та бүхэнд шинэ оны баярын мэнд хүргэе!

Талх Чихэр ХК
0 Сэтгэгдэл
ямар гоё юм даанч хол юм байна манайхаас
Хамгийн их уншсан