Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
411 хүний амь аварчээ
Онцгой байдлын албаны албан хаагчид баярын өдрүүдэд малдаа яваад сураггүй болсон, автомашин техник нь замд эвдэрч саатсанаас цасанд суусан нийт 411 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулан осгож, хөлдөх аюулаас авран ажиллалаа. Мөн цасанд суусан 60 гаруй техник хэрэгслийг татан гаргажээ.  Тухайлбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Эрдэнэ уулын үтрэмийн ойролцоо  2012 оны 12 дугаар сарын 31-ний орой Төв аймгийн Заамар сумаас Булган аймгийн чиглэлд хужир ачсан БУЛ 21-54 улсын дугаартай Портер загварын автомашинтай 3 хүн замын хунгарт сууж осголтын байдалтай байна гэсэн дуудлагын дагуу Эрэн хайх аврах салбарын Шуурхай дуудлагын автомашинтай Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид цасанд суусан машиныг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Мөн Улаанбаатараас Дундговь аймгийн чиглэлд явж байсан  УБ 70-00 улсын дугаартай Ланд загварын автомашин Дундговиос 130 км-т цасанд суусан тухай мэдээллийн аймгийн ОБХ-ийн Аврах бүлгийн албан хаагчид ажиллаж цасанд  суусан машиныг  гаргасан байна.        
          Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамнаас  баруун тийш “Тахир соёот” гэдэг газар руу явж байсан машин цасанд суусан дуудлагаар  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид цасанд суусан байсныг татаж гаргажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан