Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“АНОД”-ЫН ХЭРГИЙГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Баянзүрх дүүргийн шүүх өнөөдөр “Анод” банкийг дампууруулсан хэргийг хэлэлцэнэ. Тус дүүргийн шүүх оны өмнөхөн энэ хэргийг хэлэлцэх байсан ч банкны ерөнхий нягтлан бодогч байсан Г.Энхцэцэгийг шүүх хуралд заавал оролцуулж, 22 хүнийг иргэний хариуцагчаар татах шаардлагатай гэсэн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
“Анод” банкийг дампууруулсан, хуурамч хувьцаа гаргаж 1200 хүнийг хохироосон энэ хэрэгт банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Тамгын хэлтсийн дарга Л.Уламбаяр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа нарын 14 хүнийг яллагдагчаар татаад буй. Тэдэнд Эрүүгийн хуулийн банкны тухай хууль тогтоомж зөрчих, бусдын эд хөрөнгийг залилах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Эдгээр зүйл ангид зааснаар шүүх шүүгдэгч нарыг буруутай гэж үзвэл 5-15 жил хорих ялаар шийтгэх нь.  
Шүүх хуралд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Ц.Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, улсын яллагчаар О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар оролцох юм байна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан