Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг ням гаригийн 08-22 цагийн хооронд явуулахгүй байхыг дэмжсэнгүй
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтын талаар олон нийтээс санал асуулга явуулсан. Санамсаргүй түүвэрлэлтээр сонгогдсон 18-50 насны 98 802 иргэнд “буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригт 08-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал Та дэмжих үү” гэсэн асуулттай мессеж илгээхэд, 18,644 нь хариу илгээжээ.
Энгийн мессеж судалгаанд хэрэглэгчдийн 6-8 хувь нь хариулт өгч хамрагддаг бол энэхүү судалгаанд 18.8 хувь нь хариу илгээсэн нь иргэд замын хөдөлгөөний зохицуулалтад ач холбогдол өгч, нийслэлийн удирдлагуудын гаргах шийдвэрт өргөн хүрээтэйгээр оролцож байгаагийн илэрхийлэл гэж Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв үзэж байна. Санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 74,5 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг дэмжихгүй гэсэн хариулт өгсөн байна. Харин 4740 иргэн ийм зохицуулалт хийхийг дэмжиж саналаа өгчээ.
0 Сэтгэгдэл
Ehleed oruulj irehiig n horiglochih yadarsan muu ard tumen amraltiin udur salhind ch garj bolkuun bn l daa
Ehleed oruulj irehiig n horiglochih yadarsan muu ard tumen amraltiin udur salhind ch garj bolkuun bn l daa
Ehleed oruulj irehiig n horiglochih yadarsan muu ard tumen amraltiin udur salhind ch garj bolkuun bn l daa
Хамгийн их уншсан