Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Сонирхлын зөрчил, авлигаас сэргийлэх журам баталжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудыг авлигаас ангид байхыг уриалан холбогдох захирамж гарган, шинээр журам боловсруулжээ. Энэ нь төрийн үйлчилгээг иргэндээ илүү хурдан ойр хүргэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох үүднээс боловсруулсан байна. Энэхүү журмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хууль", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг үндэслэл болгон боловсруулсан байна. Журмаар нийслэлийн харьяа байгууллагын ямар ч албан тушаалтан албан уулзалтыг тусгайлан тохижуулсан уулзалтын өрөөнд хийж, тусгай тэмдэглэл хөтлөн байгууллагын архивт хадгална гэдгийг тодорхой зааж өгсөн байна. Албан тушаалтнууд хэнтэй уулзсан, юу ярьсныг баталгаажуулж авснаар ил тод нээлттэй байдлыг хангахаас гадна сонирхлын зөрчил үүсэх, авлигад өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа юм. Засаг даргын захирамжаар дүүрэг болон Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудад энэхүү журмыг хүргүүлж, бүх албан тушаалтныг дагаж мөрдөхийг үүрэг болгосон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан