Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН 30-ААР НЭМЭГДЛЭЭ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар яаралтай тусламжийн 30 машиныг ЯТТ-ын төвд өчигдөр  өглөө. Нэг бүр нь 62 сая төгрөгийн өртөгтэй, бүрэн тоноглогдсон авто машиныг ЯТТ-д өгснөөр түргэн тусламжийн үйлчилгээ хоёр дахин хурдсах юм байна. Эдгээр машины 18 нь бүрэн тоноглогдож, хүний зүрх гэнэт зогсох үед ашиглах аппарат, зүрхний бичлэг хийх, хүчилтөрөгчийн хангамж үзэх, өөр дээрээ цэнэг авдаг амьсгалын аппарат зэрэг яаралтай тусламжийг машин дотроо үзүүлэх нь. Харин үлдсэн машины тоног төхөөрөмжийг удахгүй суурилуулах гэнэ. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Түргэн тусламжийн машин хоёр дахин нэмэгдсэнээр түргэн тусламж хоёр дахин хурдан хүрнэ гэсэн үг.
Дуудлагын 50-60 хувь нь 20 минутад багтаж очдог гэсэн судалгаа байдаг. Нас баралтын гуравны хоёр  нь түргэн тусламжийг очихоос өмнө нас барсан байдаг. Бид олон хүний амийг аварч болох боломжийг алдсаар ирсэн. Түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн түргэнийг нийслэлтэй нэгтгээд байна. Жил бүр түргэн тусламжийг сайжруулах зорилгоор нийслэлийн төсөвт хөрөнгө суулгах болно” гэв. Харин хотын мэр Э.Бат-Үүл “Иргэдийн эрүүл аюулгүй байдлын үйлчилгээг сайжруулахад  түргэн тусламжийн үйлчилгээ чухал байдаг.
Нийслэлийн хэмжээнд 30 машин үйлчилгээнд явдаг байсан. Машин нэмэгдсэний хэрээр түргэн тусламжийн үйлчилгээ сайжирсан байх ёстой” хэмээв.  Хэдийгээр ЯТТ-д 30 машин нэмж байгаа ч нийслэлийн хэмжээнд 150 байвал хангалттай үйлчилгээ үзүүлэх юм байна.
0 Сэтгэгдэл
uneheer shan medee baina. Eruul mendiin salbariinhanda bayrlalaa... Odooch maynga myanga hunii ami awragdanadaa...
Хамгийн их уншсан