Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
А.Бат-Ялалтын давж заалдах гомдлыг хэлэлцэнэ
Налайх дүүрэг дэх ХААН банкинд зэвсэглэн халдаж, нэг хүний аминд хүрсэн хэргээр анхан шатны шүүхээс цаазаар авах ял сонссон А.Бат-Ялалтын давж заалдах гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хэлэлцэхээр товложээ.

Тэрээр зэвсэглэн банк руу нэвтэрч захирал Н.Туяад буу тулган сүрдүүлэн мөнгө нэхэж, түүний нөхрийг нь буудаж, банкинд үйлчлүүлж байсан нэг иргэнийг гэмтээсэн хэрэгт холбогдсон юм. Түүний өмгөөлөгчөөр Б.Болортуяа, Ч.Эрдэнэ-Очир, М.Хувцагаан нар оролцоно.

Анхан шатны шүүх А.Бат-Ялалтад санаатайгаар хүний амь хөнөөсөн, зэвсэглэсэн гэх мэт найман зүйл заалтын дагуу дээрх ялыг оноожээ. Гэвч тэрээр шүүхээс оноосон цаазаар авах ялыг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан