Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэлийн бүтээн байгуулалтанд Батлан хамгаалах яам хүч нэмнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг  зурлаа.  Талууд Засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх талаар идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлж санамж бичгийг үзэглэж байгаа юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил, арга хэмжээнд Батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэхээс гадна цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудад эх орноороо бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд талууд хамтран ажиллахаар болж байна. Мөн хамтын ажиллагааны хугацаанд нийслэлийн хэмжээнд цэргийн албан хаагчдад үзүүлэх халамж үйлчилгээ, нийгмийн хамгааллын асуудлыг хамтран хэрэгжүүлнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан