Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Их сургуулиудын хотхоныг Багануурт барина
Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах зорилгоор Их сургуулиудыг хотоос нүүлгэж хотхон хэлбэрээр барих тухай яригдаж эхэлсэн. Үүнийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2011 оны 367 дугаар тогтоолоор БСШУЯ-ны захиалгаар Их сургуулиудын хотхоны газрын байршил нь Багануур дүүрэгт шилжсэн юм. 2012 оны 1-р улиралд тендерт шалгарсан 5 байгууллага байрзүйн дэвсгэр зургийг 1:500 масштабын нарийвчлалтайгаар зураглах ажил, төлөвлөлтийн талбай дахь инженер геологийн судалгааны ажил болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийж дуусчээ. Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанаас тус хотхоны ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах тендерийг зарлаж АНУ, БНХАУ, БНСУ болон Монголын мэргэжилтнүүд хотхоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг гаргасан байна. Их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөөний шийдлийн дагуу Засгийн газрын тогтоолоор олгогдсон 10000.0 га газрыг 20000.0 га газар болгон нэмэгдүүлэх шаардлагатай болсон тул Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанаас газрын хэмжээг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлжээ. Улаанбаатар бүсийн хөгжлийн хөтөлбөр, хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хот байгуулалтын талаарх төрийн бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах тухай саналыг Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанд хүргүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
Яг зөв,хурдан барьж эхлэх хэрэгтэй.
mash saihan sanaa bna shuu.
saihan tom tom campustai chuluut tsagaa unguurleh zuw bolovson gazartai baival surah orchin burdleel gsen ug bas nomiin san n saihan tom bh heregtei er n ugaasaa mongoloos busad buh orond ih surguuliud n hotiin zahad campus-d bdag ted nar ch saihan tom
Хамгийн их уншсан