Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хаягжуулалтын тухай хуулийн төслийг дэмжлээ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хаягжилтын шинэчлэлийг хийхээр заасны дагуу гудамж талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр Хаягжуулалтын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Уг төсөлд хуулийн зорилт, гудамж, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулахад баримтлах зарчим, хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдох үндсэн зохицуулалтыг тусгасан байна. Хаягжуулалтыг зөвхөн өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх хөрөнгө, гудамж, талбайд хийхээр тусгажээ.
 
Үнэн зөв, энгийн, ойлгомжтой, дахин давтагдашгүй байдлаар хаягжуулах нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бизнес эрхлэх орчин, нөхцөлийг боловсронгуй болгоход ач холбогдолтой. Түүнчлэн иргэдийн эзэмшилд байгаа бүртгэлд хамрагдаагүй хөрөнгийг бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, шуудангийн болон бусад төрлийн илгээмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес эрхлэх боломж, нөхцөлийг сайжруулахад хаягжилтын шинэчлэл чухал нөлөө үзүүлнэ.
Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.   
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан