Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Налайх дүүргийн ундны усны чанарыг сайжруулна
Скандиновын орнуудад өргөн хэрэглэгддэг ундны усан хангамж болон бохир усны цэвэрлэх байгууламжийн стандартыг нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Дани улсын “ДВС Вандтехник” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ларс Кастхолм нар 2012-2018 онд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Налайх дүүргийн одоогийн ундны усны хэмжээг нэмэгдүүлж, ундны усны чанар болон бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар сайжрах юм.
“ДВС Вандтехник” компани нь ундны усан хангамж болон бохир усны цэвэрлэх байгууламжийн зураг төсөл зохиох, барьж угсарч ашиглалтад оруулж цаашид 18 жилийн турш тус байгууламжийг ажиллуулна. Тус байгууламж нь бүрэн автоматжуулсан хяналтын системтэй байх бөгөөд -35 хэмийн хүйтэнд ажиллах боломжтой юм байна. Ингэснээр Налайх дүүргийн 40 мянган оршин суугчдыг жилийн 4 улиралд тасралтгүй, доголдолгүй ажиллаж, ундны усаар хангах болон бохир усыг татан зайлуулж цэвэрлэнэ.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар энэхүү төслийн төлөвлөлт, техникийн шийдэл дээр нь хамтран ажиллах юм байна.
Скандиновын орнуудад өргөн хэрэглэгддэг ундны усан хангамж болон бохир усны цэвэрлэх байгууламжийн стандартыг нэвтрүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Дани улсын “ДВС Вандтехник” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ларс Кастхолм нар 2012-2018 онд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Налайх дүүргийн одоогийн ундны усны хэмжээг нэмэгдүүлж, ундны усны чанар болон бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар сайжрах юм.

0 Сэтгэгдэл