Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна
Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн 22 дахь жилдээ эхэллээ
А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна
Аялал жуулчлалын салбарын 7 хоног эхэллээ
"Эхийн алдар" одонгийн мөнгийг хоёрдугаар сарын сарын 11-нд олгоно
Ж.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусаар хөнгөлөлттэй зорчих карт олгож байна

Арилжааны банкууд хил дамнасан репо хэлцэл хийдэг болно
Төрийн банк нь Монгол Улсад анх удаа хил дамнасан репо хэлцэл хийж гадаад хямд эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн байдаг. Тэгвэл энэ ажлын хүрээнд Төрийн банкны санаачлагаар олон улсын “Frontclear” байгууллага, Монголын Банкны Холбооны дэргэдэх Банк, Санхүүгийн Академитай хамтран Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад хил дамнасан Репо хэлцлийг хэрхэн ямар зарчмаар хийх тухай сургалт зохион байгуулж байна.
Эдийн засаг

Азийн ХЗХ-ны холбоодын форум болж байна
Олон нийт хамтран бүлэг болж санхүүгийн хэрэгцээгээ хангах үндсэн ойлголтод тулгуурлан үүссэн хадгаламж, зээлийн хоршоо нь анх 1864 онд Германд байгуулагдаж байжээ. Өдгөө 150 гаруй жилийн түүхтэй энэхүү санхүүгийн байгууллага Монголд анх 1996 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 289 хадгаламж, зээлийн хоршоо Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа явуулж байна.
Эдийн засаг

Дулаанаар хангах, түгээх Тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудтай уулзлаа
Улсад дулаан, цахилгаан, усны төлбөрт хуримтлагдсан өртэй, 10Гкалын дулааны ачаалалд хүрээгүй 30 хувийн орон сууцны компанийг хүлээн авч уулзсан бөгөөд дээрх байгууллагуудтай дахин гэрээ байгуулахгүй болохыг Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК мэдэгдээд байгаа юм.
Эдийн засаг

Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 1, 26 дугаар хороодод одоогийн байдлаар нийт гурван байршилд газар чөлөөлжээ. Тус дүүргийн 1 болон 15 дугаар хороонд шинээр тавихаар төлөвлөж буй авто замын трасст орсон хэсэгт хаалт хийсэн байсныг чөлөөлж, замын ажил чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлжээ.
Эдийн засаг

Үнэт металын сорьц тогтоох лаборатори ирэх сард ашиглалтад орно
Засгийн газраас Баянхонгор, Дархан-Уул аймагт Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металын сорьц тогтоох лаборатори байгуулахаар болсон. Энэ лабораторийг ирэх сард /10 дугаар сар/ нээнэ.
Эдийн засаг
“МОН-30” цахилгаан автобусыг ирэх 30-ны өдөр хүлээлгэж өгнө
“Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-өөс байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг үйлдвэрлэж нийлүүлэх, саналыг ЗТХ-ийн сайдад хүргүүлсний дагуу 2018 оны 05 сарын 02-ны өдрийн Засгийн газрын тогтоол батлагдаж гэрээ байгуулагдсан.
Эдийн засаг

500 ажлын байр эзнээ хүлээж байна
“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд болох гэж байна.
Хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр үндэсний тэргүүлэгч 50 аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Эдийн засаг
Хөдөө аж ахуйн салбарын 1785 стандартад улсын үзлэг хийж байна
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 87 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2018 оны 97 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй үндэсний стандартын баримт бичгийн үзлэгийг зохион байгуулахаар болсон юм.
Эдийн засаг

Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.1 сая төгрөг байна
Сарын цалинг бүсчилж авч үзвэл Хангайн бүсэд 890, Төвийн бүсэд 856, Зүүн бүсэд 740, Баруун бүсэд 648 мянган төгрөг байна. Харин Улаанбаатар хотод 1.1 сая төгрөг байгаа статистик гарлаа. Энэ нь улсын дундаж цалингаас 121.7 мянган төгрөгөөр өндөр ажээ.
Эдийн засаг

Чанаргүй зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг байна
Манай улсын эдийн засаг, нийгэм өнгөрсөн сард ямар түвшинд байсан статистик гарлаа. Үүнээс мөнгө, зээлийн үзүүлэлтийг харвал мөнгөний нийлүүлэлт 17.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 2.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө наймдугаар сарын эцэст 927.5 тэрбум төгрөг болсон байна.
Эдийн засаг

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Нүүрсний худалдан авагчийг нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, борлуулалтын гэрээг ил болголоо!
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Нүүрсний худалдан авагчийг нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, борлуулалтын гэрээг ил болголоо!
Эдийн засаг

1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхэлнэ
1072 хувьцааны талаарх мэдээллийн иргэдэд хүргэх зорилгоор 1072 хувьцаа мэдээллийн төвийг өнөөдөр “Эрдэнэс таван толгой” компаниас нээлээ. Ингэснээр иргэд 1072 хувьцааны талаарх мэдээллийг авч болохоос гадна компанийн үйл ажиллагаа ил тод болж байгаа юм байна.
Эдийн засаг

Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн форум эхэллээ
Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн форум ОХУ-ын Владивосток хотод дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй уг чуулга уулзалт нь ОХУ-ын зүүн бүс нутгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилготой мөн дэлхийн улс төр, тулгамдаж буй эдийн засгийн талаар хэлэлцдэг том чуулган юм. 2018 оны форумд БНХАУ, Япон, Их Британи, Герман зэрэг 60 гаруй орны таван мянган төлөөлөгч оролцож байгаа аж.
Эдийн засаг

Нэг га-гаас дунджаар 6-16 центр хадлан бэлтгэнэ
Энэ намар аймаг, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөж байна. Бэлчээрийн ургамлын ургалт наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумдад дунд, Увс аймгийн зарим нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй гарчээ. Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар сайн байна.
Эдийн засаг
"Олон улсын хамтын ажиллагаа" сэдэвт дурсгалын мөнгөн зоос худалдаанд гарлаа
Монгол Улсын дипломат харилцаа бүхий Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааг илэрхийлсэн тэгш өнцөгт хэлбэртэй мөнгөн зоос худалдаанд гарлаа. Уг зоосны загвар нь Монгол Улс болон тухайн улсын бэлгэдлийг дүрслэн илэрхийлсэн ба 2019 онд эдгээр улс оронтой тогтоосон хамтын ажиллагааны тэмдэглэлт ойд зориулжээ.
Эдийн засаг




























