“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

Хятадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хамрагдаарай
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2013-2014 оны хичээлийн жилд 167 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 53 (17 бакалавр, 36 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно.
Боловсрол

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙНХЭЭ УДИРДЛАГЫГ ЭЦЭГ ЭХ, ХҮҮХДҮҮД СОНГОНО
Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг явуулах гэж байна. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай ярилцлаа.
Боловсрол

Олон улсын төрөлх хэлний өдөр
ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар дэлхийн долоон тэрбум гаруй хүн нийт 6000 гаруй хэлээр ярьдгаар тэн хагас нь устаж үгүй болох дээрээ тулжээ. Иймээс 1999 онд ЮНЕСКО жил болгоны энэ өдрийг Олон улсын төрөлх хэлний өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм. Ингэж тэмдэглэх болсон гол зорилго нь дэлхийн хэл болон соёлын олон янз байдлыг хамгаалах юм.
Боловсрол

Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв шинэ байртай болно
Хүүхдийн асрамж халамжийн төвөөс насанд хүрээд гарч байгаа төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай залуучуудын асуудал 1995 оноос хойш нийгмийн салбарын хүрээнд яригдаж байгаа боловч тодорхой шийдэлд хүрч чадахгүй өнөөг хүрчээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн харъяанд ”Залуучуудын мэргэжлийн сургалтын төв”-ийг нээхээр болжээ.
Боловсрол

СОЛОНГОСТ 16-17 НАСНЫ ХҮҮХЭД Л ИНТЕРНЭТ ТОГЛООМЫН ГАЗАР ОРОХ ЭРХТЭЙ
Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан, багш нар сурагчдаа интернэт тоглоомын газраар хэсч “баривчилдаг” талаар өмнө нь нийтлэлдээ дурдсан. Тэгвэл БНСУ –д ажлаар явсан тус сургуулийн багш орчуулагчаа дагуулан интернэт тоглоомын газраар орж туршлага судалжээ. Ингээд тус сургуулийн багш Ё.Лхагвацэрэнтэй ярилцлаа.
Боловсрол

ХУД-ийн 18, ЧД-ийн тавдугаар сургууль нийслэлийн оны тэргүүний сургууль боллоо
Нийслэлийн боловсролын газраас оны шилдэг сургууль, цэцэрлэг, багш нараа шалгарууллаа. Шилдэг сургуулиар Хан-Уул дүүргийн 18, Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль шалгарчээ. Оны шилдэгт энэ хоёр сургуулиас гадна төрийн бус өмчит “Оюунлаг” сургуулийг нэрлэсэн нь онцлог болжээ.
Боловсрол

Дутуу боловсрол
Дэлхийд тэргүүлэгч, шилдэг нь хэмээн Америк тэргүүтэй өрнөдийн нийгмийн маш олон зүйлийг бид хуулбарлан өөрийн болгохоор зүтгэж байгаа. Наад захын жишээ нь бүрэн дунд боловсрол олгох систем. 12 жилийн сургалттай боллоо, орчин үеийн шаардлагаар гээд цөөнгүй сурах бичгийг өөрчилж, зарим хичээлийг нь халлаа. Сурах бичгийг сургуулиуд өөрсдөө сонгодог болсон гээд цөөнгүй өөрчлөлт сүүлийн жилүүдэд Боловсролын салбарт гарсан.
Боловсрол

СУРАГЧИД УРТАССАН АМРАЛТАА ИНГЭЖ Л ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА
Боловсрол, шинжлэх ухааныг сайд Л.Гантөмөр өнгөрсөн сард сурагчдыг ахуйн осол, эндэгдэл, өвчлөлөөс хамгаалах, тэдний эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор өвлийн амралтын хугацааг сунгасан шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийн дагуу сурагчдыг амралтаа зөв боловсон өнгөрүүлэх үүднээс БШУЯ-наас “Боловсрол суваг телевиз”, “Монгол масс медиа” групптэй гэрээ байгуулсан.
Боловсрол

Сургуулийн захирлууд хуралдана
Нийслэлийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулиудын захиралууд өнөөдөр номын дуу сонсох нь. Бүх сургуулийн захиралуудын семинар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн урлаг зааланд болох юм байна. Семинарт нийслэлийн боловсролын газрын удирдлага болон бусад албаны хүмүүс оролцож ерөнхий боловсролын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцох юм байна.
Боловсрол

Хөгжим бүжгийн коллежийн элсэлт авч эхлэв
Урлагийн мэргэжлийн боловсролыг хүүхдүүдэд бага наснаас нь олгодог сургууль болох Хөгжим бүжгийн коллеж элсэлт авч эхэлжээ. Энэ жил төгөлдөр хуурын болон утсан хөгжмийн нэгдүгээр ангидаа 38 сурагч элсүүлэхээр болсон байна. Харин үлээвэр хөгжмийн болон ардын хөгжмийн тавдугаар ангидаа мөн 38 сурагчийг суралцуулах юм.
Боловсрол

Сургууль, цэцэрлэгүүдийн захирлуудыг сонгон шалгаруулна
Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулахаар болжээ. Энэ ажлыг хоёрдугаар сард багтаан зохион байгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Боловсролын газарт өгсөн байна. Гэхдээ бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг солино гэсэн үг биш
Боловсрол
БАГШ НАР НОМЫН ДУУ СОНСЧ ЭХЭЛЛЭЭ
БШУ-ны сайдын тушаалаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг шинээр байгуулаад удаагүй байгаа билээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах. Тус институтутээс багш нарын мэргэжил дээшлүүлэх анхны сургалтаа бага ангийн багш нарын дунд зохион байгуулж байна.
Боловсрол

Ерөнхий сайд хүүхдүүдэд бэлэг гардууллаа
Хүсэл мөрөөдлөө, өвлийн өвгөнөөс ямар бэлэг авахаа хүүхдүүд “Цох” сонинд захидлаар бичиж илгээжээ. Эмээдээ цэцэг бэлэглэж, урт наслахыг ерөөдөг, ахтайгаа хамт харшийн шинэ жилийн баярт оролцох, хүүхдийн комик ном, барби, англи хэл бие даан сурах ном, CD-тэй болох хүслээ бичсэн хүүхдүүд өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзлаа. 2-7 дугаар ангийн найман сурагч Ерөнхий сайдад захидлынхаа талаар ярьж, дуу дуулж, шүлэг уншиж, мөрөөдлөөсөө хуваалцан илэн далангүй ярилцлаа.
Боловсрол
НАЙРАЛ ДУУГААР ХҮҮХДИЙН АВЬЯАСЫГ НЭЭНЭ
Улс орон даяар хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөр хэрэгжиж байгаа. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг найрал дуугаар авьяасыг нээж хөгжүүлэхээр болжээ. Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн дуу хөгжмийн багш Л.Энхцэцэг найрал дуучид бэлтгэхдээ гарамгай болохоор найрал дуугаар хүүхдийн авьяасыг нээх үндэсний сургагч багшаар сонгогдсон байна.
Боловсрол

МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙГ “ХАНИАД”-НААС ХАМГААЛЪЯ
Шинэ он хаяанд ирсэн энэ өдрүүдэд хамраа барьж, ханиаж, найтаасан хүн цөөнгүй байна. Халуун аарц, адууны мах, элдэв төрлийн витамин, эм тан хэрэглэж бид ханиад томууг эдгээчихдэг хэрнээ эх хэлэндээ халдчихаад байгаа “ханиадны вирус”-ийг үл ойшоодог.
Боловсрол




























