Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ

Р.Жигжид: Японы тавьсан саналд тодорхой хариу хэлээгүй
Хэдхэн хоногийн өмнө Япон, Монголын Засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалт болж өнгөрсөн. Энэ уулзалтаар Японы улс манай уул уурхайд, тэр дундаа Тавантолгойн ордод хамтран ажиллаж, цаашлаад хувьцаа эзэмшигчээр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрчлэн уул уурхайн салбарт шинэ технологи ч нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн байна. Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс энэ талаар цөөн асуултад хариу авсан юм.
Уул уурхай
Япон улс манай Таван толгойд хувь эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн зургадугаар Зөвлөлдөх уулзалт энэ сарын 3-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн. Тус хуралд Японы талаас Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Сүгавара Ишшү тэргүүтэй Засгийн газар, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Уул уурхай

Манай гаригийн хамгийн гүн уурхайнууд
Уурхайчны мэргэжил хамгийн хүн, хамгийн аюултай мэргэжилд ордог. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, дэлхийн хамгийн гүн уурхайд л гэхэд жилдээ дунджаар 5-7 уурхайчин амиа алддаг. Гэлээ ч манай дэлхий дээрх хэдэн арван мянган уурхайн гүн рүү хэдэн сая хүн амь зуухын тулд орсоор л байгаа. Манай гариг дээрх хамгийн гүн 10 уурхай.
Уул уурхай

Хүрэн нүүрс ч үнэт баялаг
Эрчим хүчний нүүрс боловсруулж шингэн түлш, шатдаг хийн үйлдвэр барих асуудал нэгэн үе эрчимтэй яригдаж байснаа сураггүй болчихлоо. Гэтэл дэлхийн хэмжээнд эрчим хүчний нүүрс боловсруулж шингэн түлш, шатдаг хий гаргаж авах технологи нь сүүлийн жилүүдэд зөвхөн манай улс гэлтгүй олон орны анхаарлын төвд орсон.
Уул уурхай

Нэмэх ба хасахтай УРАН
Хуучнаар ЗХУ-ын геологичид манай орны ураны нөөц, ерөнхий үнэлгээг 1990-ээд оны эхээр гаргасан гэдэг. Тэгэхдээ өндөр уулын бүс болон Монгол Хятадын хилийн дагуу 50-100 км өргөн зурвас нутгаас бусад газарт уран, торий, калийн илрэл ямар байгааг тогтоосон байна. Монгол орны ураны тархалтад өгсөн үнэлгээгээр 1.5 сая тонн таамаг нөөцтэй.
Уул уурхай
ГЕОЛОГИЙН САЛБАРЫНХАНД ЗОРИУЛСАН “ХАЙГУУЛЫН МЭДЭЭ” СЭТГҮҮЛ ШИНЭЭР ГАРЛАА
Геологи хайгуулын салбарынханд зориулсан сар тутмын “Хайгуулын мэдээ” сэтгүүл шинээр гарч байна. Уг сэтгүүлийн гол зорилго нь геологи хайгуулын салбарт дутагдаад байгаа мэдээ мэдээллийг олонд хүргэх юм. Геологи хайгуулын салбарыг хүн бүхэн шахуу уул уурхайтай нэг гэж ойлгох болсон энэ цаг үед геологи, уул уурхайн талаарх ойлголтыг олон ойлгуулсан тун хэрэгтэй сэтгүүл гарлаа гэж мэргэжлийн хүмүүс сайшааж байгаа юм.
Уул уурхай

Жоншны ченжүүдийг зах зээлээс шахна
Жоншны экспорт жил бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд 407 мянган тонн жоншны баяжмал экспортолсон гэдэг. Үүний 250 мянган тонн нь “Монголросцветмет”-ийнх. Үлдсэн нь жонш олборлогч 60 гаруй аж ахуйн нэгжид ногдож буй юм. Энэ онд хагас сая тоннд хүрэх төлөв бий. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоо хамтарч “Жонш олборлох, боловсруулах чиглэлээр үйл ажилла
Уул уурхай

Уул уурхайн сайд Шведийн Гадаадын хэргийн сайдтай уулзлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцож буй Шведийн Вант улсын Гадаад хэргийн сайд ноён Карл Билдтыг хүлээн авч уулзлаа. Уул уурхайн сайд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа улам гүнзгийрч олон салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов.
Уул уурхай

“Бороо гоулд” компани гурван сая хүн цаг аваар осолгүй ажиллаж рекорд тогтоолоо
Монголчууд “Бороо Гоулд” ХХК гэх нэрийг мэддэг болоод нэлээд хэдэн жилийг ардаа үдлээ. Тэр дундаа нийгэмд цацагдаж байгаа сайн, муу мэдээллээр жирийн иргэдийн мэдлэг үнэлэмж, үнэлгээ хязгаарлагддаг байх. Тиймээс тус компанийн талаархи мэдээллийг товчоор хүргэхийг хичээе. Канад улсын Торонто хотод төвтэй, Хойд Америкийн алт олборлогч тэргүүлэх компаниудын нэг нь.
Уул уурхай

Алмазны хаягдсан уурхай ”Мир”
”Мир” нь Сибирийн дорнод хэсэгт оршдог Мирный нэртэй хотын хажууд байрладаг алмазны хаягдсан уурхай юм. 2004 онд уурхайг хаах үед гүн нь 525 метр, диаметр нь 1200 метр байсан. Хэмээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Асар том хэмжээтэй болохоор тойрсон агаарын үзэгдлүүд ч нүсэр.
Уул уурхай

Манай улсад боломж байна аа
Хятадын эдийн засгийн өсөлт удаашралын зурвасаас гараагүй байгааг статистик судалгаа харуулсан. Үүнээс болоод дэлхийн зах зээл дээр коксжсон нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын үнэ уналтын шатнаас гарч чадалгүй бүр ч унах тухай яриа багагүй түгшүүр төрүүлсэн. Гэхдээ манайд бас боломж байна.
Уул уурхай

Хоёр толгойн хоржоонтой асуудал
Монголчуудын амьдралд гэрэл асаах, улсын хөгжилд хурд нэмэх, бусад салбартаа хөрөнгө оруулалт хийх мөнгө олох үүрэг уул уурхайд ногдсон. Учир нь, Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг ашигт малтмал эзэлж байгаа. Тэр дундаа нүүрс, зэс эдийн засгийн гол тэжээл болоод буй билээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын доорхи болон дээрх бүх баялаг монголчуудын өмч. Том, жижиг гэлтгүй бүхий л ашигт малтмалын орд Монгол Улсын иргэн бүрийн хөрөнгө гэсэн үг.
Уул уурхай

Оюу толгой байгаль орчны тайлангаа гаргажээ
Оюу толгой ордод 6709А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлт 2012 тайлангаа гаргажээ. Энэ тайландаа техникийн болон биологийн нөхөн сэргээлтээс эхлээд ус, хөрс, ан амьтан хамгаалах талаар тусгасан байна. Мөн Оюу Толгой уурхайн ус ашиглалтын тухай ч өгүүлжээ.
Уул уурхай

Д.Ганхуяг: “Чалко”-той тохиролцоонд хүрч, нүүрсээ экспортлохоор боллоо
Манай улс “Чалко”-той байгуулсан гэрээнээс болж нүүрсээ алдагдалтай үнээр урд хөрш рүү гаргаж байсан билээ. Үүнээс үүдээд эдийн засаг хүндэрч, алдагдалд ороод байсан юм. Харин өнгөрсөн баасан гарагт манай тал өмнөд хөршийн “Чалко” компанитай тохиролцоонд хүрчээ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.
Уул уурхай

Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
“Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор, бүтээгдэхүүнээ энэ оны 6 дугаар сард экспортод гаргахаар төлөвлөж байгаа юм. Оюу толгой компанийн баяжмалыг төлөвлөсөн цаг хугацаанд нь экспортлох боломжийг бүрдүүлэхийн тулд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан юм.
Уул уурхай

Б.Нэргүй: Ажлын хэсэг Хөшөөтийг стратегийн ордод хамруулах дүгнэлт гаргасан
Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн нүүрсний ордыг Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад оруулах эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийг Уул уурхайн яаманд өнгөрсөн намар байгуулсан. Олон түмний удаан хүлээсэн энэ асуудлаар Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга, Хөшөөтийг стратегийн ордод оруулах Ажлын хэсгийн ахлагч Б.Нэргүйтэй ярилцлаа.
Уул уурхай



























