АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 25.13 хувьтай байна
12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 25.13 хувьтай байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Энэ хугацаанд 176 гомдол мэдээлэл хүлээн авснаас 165 нь санал авах байрны хаяг байршлыг асуужээ. Тиймээс иргэд burtgel.gov.mn сайт болон "Сонгогчийн лавлах 1800-2800" утаснаас хаана санал өгөхөө мэдэж авах боломжтой гэв. Харин үлдсэн 11 дуудлага нь сонгуулийн хороодын үйл ажиллагаатай холбоотой байсан бөгөөд СЕХ-ноос шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.
Улс төр

ОХУ-аас 120 орчим оюутан маргааш ирнэ
Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу маргааш ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ.
Энэ онгоцоор мөн Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Монгол цэргүүд ирнэ.
Улс төр

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан саналаа өглөө
Монгол Улсын УИХ-ын 2020 оны сонгууль өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 21 дүгээр тойрог Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 18 дугаар хэсэг дэх санал авах байранд гэр бүлийн хамтаар саналаа өглөө.
Улс төр

Сонгуулийн санал авах байруудад хяналт шалгалт хийжээ
НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.
Улс төр

ШАДАР САЙД ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Эрдэнэт" үйлдвэрийн том төслүүдийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
"Эрдэнэт" үйлдвэрийн хэмжээнд 2031 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан юм.
Улс төр

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ, БУГАТ СУМДАД БАГА ОВРЫН ОНГОЦ НИСГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-үүд хэрэгжиж, Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу "Геосан" ХХК-ийн "ЦЕСНА ГРАНД КРАВАН 208В" бага оврын онгоц нисгэж эхэллээ.
Улс төр

Оюутнуудын цагаар хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж, дагаж мөрдөх журмыг гаргав
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн дагуу 100 ба түүнээс дээш ажилтантай хувийн хэвшлийн байгууллагууд нийт ажилтныхаа 5 хувьтай тэнцэх орон тоог оюутнуудад зориулах үүрэгтэй. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад шаардлагатай дагалдах журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлан гаргалаа.
Улс төр

АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна
Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгож, Ерөнхий сайдын захирамж гаргав.
Улс төр

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс МЭДЭГДЭЛ гаргажээ
Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан болон авлигын хэргийн явцад гарсан шүүхийн шийдвэртэй холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр олон нийтэд бодит бус мэдээлэл түгээж, улс төржүүлж байгаа учраас энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Улс төр

Үйлчилгээний газруудын 22 цаг хүртэл ажиллах хязгаарлалтыг 24 цаг хүртэл сунгах нь
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтуудыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагууд судалж байгаа аж.
Хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдэд төрөөс шалгалт нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг УОК-ын дарга, Шадар сайд мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон.
Улс төр

БНСУ-аас 269 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тус нислэгээр 269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Улс төр































