АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Элчин сайд Я.Ариунболд Канад, Монголын Парламентын Найрамдлын бүлгийн уулзалтад оролцжээ
Канадын Парламент дахь Канад, Монголын Парламентын Найрамдлын бүлгийн теле-уулзалт 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болов. Уулзалтыг Найрамдлын Бүлгийн дарга хатагтай Ясмин Ратанзи удирдаж, Канадын Парламентын Нийтийн танхимын дарга асан Жеф Реган, Сенатор Ёоха Мартин, Виктор О, Парламентын гишүүн, гадаад харилцаа эрхэлсэн парламентын нарийн бичгийн дарга Роб Олифант нарын гишүүд оролцлоо.
Улс төр

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЭНЭ САРЫН 21-НЭЭС БАЙРНЫ СОНГОЛТОО ХИЙНЭ
Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1300-1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгох боломж бүрдсэн. Өмнө нь эмч, эмнэлгийн 10 ажилтанд орон сууцны батламжийг нь гардуулж өгсөн.
Улс төр

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол БОЛОХГҮЙ
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан 2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тус тус шийдвэрлэж бүх шатны засаг дарга нарт үүрэг болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан билээ.
Улс төр

Монгол Улсын Шадар сайд Дорноговь аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам, тээврийн яамны бүрэлдэхүүн багтсан ажлын хэсэг засгийн газраас тус аймагт хэрэгжүүлж буй зарим томоохон бүтээн байгуулалттай танилцав. Тухайлбал Газрын тосны үйлдвэрийн ерөнхий танилцуулга, газрын тосны үйлдвэрийн хотхоны барилгын явц, 50 ортой төрх эмнэлэгтэй танилцан тулгамдаж байгаа зарим асуудлыг засгийн газарт уламжлахаар боллоо.
Улс төр

Германы БХЯ-наас Цэргийн төв эмнэлэгт 1 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ
ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны “Түнш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах, тогтвортой байдлыг хангах, сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авах зориулалтаар 1 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.
Улс төр

Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчлөх боломжтой
Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 12-ны Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дэлхий даяар КОВИД19 халдварт цар тахал дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж байна.
Улс төр

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 251 иргэн эх орондоо ирнэ
Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Тус нислэгээр нийт 251 иргэн эх орондоо ирнэ. Үүнд Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай нар багтаж байгаа юм.
Улс төр

Энэ сард 2300 гаруй иргэнийг гадаадаас татан авна
Улсын Онцгой Комисс 2020 оны 23 дугаар хурлаа хийлээ. КОВИД 19-ийн нөхцөл байдлын мэдээ, гадаад улс орнуудаас иргэдээ татан авахтай холбоотой ХӨСҮТ-ийн бэлтгэл байдал, Хилийн боомтуудын үйл ажиллагааны явц, Засгийн газраас АНУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн зохион багйуулалт, Эх орондоо ирэх хүсэлт гаргасан гадаад улс онуудад байгаа иргэдийн мэдээлэл, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцад хамруулах тухай гэсэн таван үндсэн асуудлын талаар мэдээлэл сонсож, хэлэлцэн шийдвэр гаргав.
Улс төр

УИД-Т ГАРСАН ГАЛЫН ШАЛТГААН, ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ҮҮРЭГ ӨГӨВ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр цагдаа, онцгой байдлын байгууллага болон нийслэлийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж Улсын их дэлгүүрт энэ сарын 07-нд гарсан галын шалтгаан, нөхцөл байдалтай танилцан тодорхой чиглэлээр үүрэг өгөв.
Улс төр

УОК маргааш өглөө 10:00 цагт хуралдана
Маргааш буюу 6 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт Улсын Онцгой комисс хуралдахаар болжээ. КОВИД-19 халдварын нөхцөл байдал, эм хангамж, нөөцийн асуудал, Гадаад улс орнуудаас Монгол Улсын иргэдийг татан авах захиалгат нислэг, нөхцөл байдлын мэдээлэл, Төрийн албан хаагчдын Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Улс төр
































