Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав

Хувьцааны өмнөх ногдол ашгаа аваагүй бол хүсэлт гаргах боломжтой
Эрдэнэс тавантолгой ХК өнгөрсөн оны ногдол ашгаа 3-4 сард тараахаар байгаа талаар өнгөрсөн сард мэдээлсэн. Түүний өмнөх жил буюу 2022 оны ногдол ашгийг хоёрдугаар сарын эхний долоо хоногт олгоод буй. Тэгвэл өмнөх ногдол ашгаа авч чадаагүй иргэд төвлөрсөн хадгаламжийн төвд хүсэлт гаргаж мэдээллээ шалгуулах боломжтой байна. Учир нь төвлөрсөн хадгаламжийн төвд бүх үнэт цаас болон брокер дилерийн хаяг, байршил, утас байдаг бөгөөд 1072 хувьцааны өмнөх ногдол ашгаа аваагүй иргэд лавлаж, тодруулах боломжтой гэсэн юм.
Нийгэм

"Эрдэнэс Тавантолгой" ХК Мандал боомтоор нүүрс борлуулах арилжааг эхлүүллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2024.03.19/ Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжжээ . Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй цахим арилжаанд гурван худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 143.7 ам.доллароос эхлэн дуудаж, 160.2 ам.долларт хэлцэл хийсэн байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 519 сая ам.долларын үнэлгээ бүхий 4 сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ.
Нийгэм

"Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна"
Улаанбаатар хотод шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ба хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд био-цөөрмийг шинэчлэхээр төлөвлөсөн талбай дээр 17.6 га газрыг ашиглан баригдаж байна. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаар авах арга хэмжээний тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны 311 тоот тогтоол гарч, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг баталж төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барьж байгуулахаар шийдвэрлэсэн.
Нийгэм



































