Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Өнөөдөр ТЭГШ дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Үүний дагуу өнөөдөр буюу 16-нд тэгш дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.
Нийгэм

Х.Нямбаатар: НЗДТ-ыг Яармаг руу нүүлгэнэ
Түгжрэлийг бууруулахын тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар манлайлж, ирэх гуравдугаар сарын 1-н гэхэд Яармаг руу нүүсэн байна гэдгээ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр “Нийслэлийн төр захиргаанд 2000 орчим хүн ажилладаг. Түгжрэлийг бууруулахын тулд нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу нүү гэсэн. Яармагт баригдсан шинэ байранд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гадна харьяа бүх агентлаг очно. Одоогийн энэхүү барилгад Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр шийдвэр гарсан.
Нийгэм

Б.Тамир: Сарнисан, өртөөчилсөн тойрог хөдөлгөөнийг санал болгож, туршина
"Зууны мэдээ" сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Тамирыг урьж, ярилцжээ.
Нийгэм

Шинэ автобусны дараагийн цуваа өнөөдөр нийслэлд ирлээ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд нийт 600 автобусны татан авалт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд багтаан нийт 36 автобус нийслэлд орж ирсэн бөгөөд үйлчилгээнд явж буй. Үлдсэн 564 автобусыг нийлүүлэх календарчилсан төлөвлөгөөг гаргасан бөгөөд энэ сард багтаан 500 автобусыг нийлүүлэх бол ирэх хоёрдугаар сард үлдсэн 64 автобусыг нийлүүлэхээр төлөвлөсөн талаар нийслэлээс танилцуулсан.
Нийгэм

Ч.Очирбат: Луу жил залуу хүмүүст маш сайн ажил үйлс дэлгэрсэн жил байна
XXVI жарны уламжлалт Цагаан сарын баярын шинийн нэгэн ирэх хоёрдугаар сарын 10-ны өдөр тохиож буй. Энэ жил “Хилэнт эх” хэмээх модон луу жил гарч байгаатай холбогдуулан жилийн ерөнхий төлөв байдлын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбатаас тодрууллаа.
Нийгэм

Цагаан сарын барилдаан тасрахгүй, болдгоороо болно
Уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Гэхдээ битүүний өдөр тасарч байгаа. Энэ талаар "Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодруулахад "Энэ жилийн цагаан сарын баярын битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл үнэн. Гэхдээ энэ жил аргын тооллын хоёрдугаар сарын 9-н буюу хуучны 29-нд сүм хийдүүд битүүний өдрийн хурал номоо хурна. Ард иргэд тэр өдөр битүүлэг хийх зан үйлээ хийж болно" гэв.
Нийгэм

Цагаан сарын битүүний өдөр тасарчээ
Монголчууд бидний уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Олон нийтийн сүлжээнд эннэ жил битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар "Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр "Энэ жилийн цагаан сарын баярын битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл үнэн.Гэхдээ энэ жил аргын тооллын хоёрдугаар сарын 9-н буюу хуучны 29-нд сүм хийдүүд битүүний өдрийн хурал номоо хурна. Ард иргэд тэр өдөр битүүлэг хийх зан үйлээ хийж болно" гэв.
Нийгэм

Өдөрт 4 удаа 1000 төгрөгөөр зорчих журмыг эцэслээгүй гэв
Өнгөрсөн 2023 оны есдүгээр сард нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон бөгөөд олон санал гарсан талаар мэдээлж байв. Үүнээс онцлох сэдэв нь автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох. Тодруулбал, автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох талаар иргэдээс санал авч зорчих хөлсийг нэмнэ гэдгийг онцолсон.
Нийгэм

Өнөөдөр СОНДГОЙ дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас энэ сарын 31 хүртэл улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Үүний дагуу өнөөдөр буюу 9-нд сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.
Нийгэм





























