Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

Хотын дарга Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрийн хэрэгжилтээ тайлагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа. байгаа юм.
Нийгэм

Б.Мөнхгэрэл: Хүүхдүүд үлгэрийн баатар дуурайн өндрөөс үсрэх эрсдэл байгаа учраас бодит биш гэдгийг хүүхдэд хэлж, ойлгуулах хэрэгтэй
Сургууль, цэцэрлэг амарсан зуны дэлгэр өдрүүдэд хүүхэд хохирсон хэргийн гаралт нэмэгддэг. Тодруулж хэлбэл, зарим гэр бүл хүүхэд харах хүнгүйгээс болж, хараа хяналтгүй орхисноос үүдэн хүүхдийн эрх зөрчигддөг. Мөн аялал зугаалганд явахдаа аюулгүй байдал хангаагүйгээс осол гэмтэлд өртөх цаашлаад ахуйн хүрээнд буюу гадаа тоглож байгаад эрүүл мэнд, амь насаараа хохирсон харамсалтай тоо цөөнгүй бий. Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн нийт 3211 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Нийгэм

БНХАУ-д зорчиж буй иргэдийн АНХААРАЛД
Хятадад өндөр цалинтай ажилд зуучилна, ажиллуулна гэх зэрэг олон нийтийн сүлжээнд гарсан зарын дагуу монгол иргэд БНХАУ-д ирж, тус улсын холбогдох хууль журмыг зөрчин хууль бусаар хөдөлмөр эрхлэх, үүнтэй холбоотойгоор сэтгэл санаа, санхүү, хөрөнгөөр хохирох тохиолдол гарсаар байна.
Нийгэм

Гандангийн урд замыг маргааш хаана
Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, нөгөөдөр буюу наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас 22-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм

ГХЯ: Залилуулсан иргэдийн хэргийг Хятадын хуулиар шийднэ
Наймдугаар сарын 15-нд нэгэн иргэн цахим хуудастаа хоёр цагийн шууд дамжуулалт хийж "Хятадад аюулд орсон 33 монгол хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна" гэдгийг мэдэгдсэн. Улмаар тухайн бичлэг баримт нотолгоотой бөгөөд хүнд нөхцөлд орсон хүмүүстэй утсаар холбогдож, нөхцөл байдлыг харуулсан юм. Үүний дараагаар Гадаад харилцааны яам, Консулын хэлтэс тэдгээр хоригдсон, бичиг баримтаа хураалгасан иргэдтэй холбогдож туслахыг хүссэн.
Нийгэм

"Өчигдрийн борооны үеэр далан шуудуу задарч, сэтэрсэн нөхцөл үүсээгүй"
Улаанбаатар хотод өчигдөр үдээс хойш үргэлжлэн орсон борооны үеэр Сэлбэ голын сав орчим, Дарь-Эхийн төв зам дагуу борооны ус урссан байдалтай, усны түвшин бага зэрэг нэмэгджээ. Үерийн далан шуудуу задарсан, сэтэрсэн нөхцөл үүсээгүй байна.
Нийгэм

“Бөмбөгөр”-өөс “Бишрэлт” худалдааны төв хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо Төмөрчиний гудамж буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн гурван замын уулзвараас “Бишрэлт” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны 22:00 цагаас 18-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.
Нийгэм

Нийслэлд тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдлээ
Өнөөдөр нийслэлд тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ЗӨСҮТ-ээс тодруулахад "Дээрх сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байна. Түүнчлэн ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж буй. Шинжилгээний хариу өнөөдрийн 18:00 цагт багтаж гарна" гэлээ.
Нийгэм

Хавайн арлууд дээр гарсан түймрийн улмаас 93 хүн амиа алдаж, эртний нийслэл шатжээ
Хавайн арлууд дээр гарсан түймэр ихээхэн хор хохирлыг дагуулжээ. Хавай мужийн эрх баригчдын мэдээлснээр, наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар жуулчид ихээр очдог Мауи арал дээр амиа алдсан хүний тоо 93-д хүрсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр, сураггүйд тооцогдож байгаа хүний тоо хэдэн зууд хүрсэн, тиймээс амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэнэ.
Нийгэм

Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт дахин цахилгааны хязгаарлалт хийлээ
Баянхонгор аймаг дахин цахилгаан тасарсан байна. Энэ талаар албаны байгууллагаас Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-н 2 хэлхээ агаарын шугамын тулгуур номер унасан учраас энэ сарын 17-ны 21 цаг хүртэл эрчим хүчний хязгаарлалт хийжээ.
Нийгэм

Хүүхдийн дүрэмт хувцас 110 мянган төгрөгөөс эхэлж байна
Хичээлийн шинэжил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлджээ. Энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлдэх гээд нийслэлийн томоохон худалдааны төвүүдийг зорьдог. Сурагчийн дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгсэл ямар үнэ ханштай байгааг “Баялаг-Ундраа”, “Нарантуул” төвөөр орж сонирхлоо.
Нийгэм

Сошиалд 70 сая дагагчтай илбэчин Julius Dein Монголд ирлээ
4 минутын өмнө
70 гаруй сая дагагчтай илбэчин Julius Dein Монголд ирлээ
Нийгмийн цахим сүлжээнд 70 гаруй сая дагагчтай илбэчин Julius Dein "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд буулаа.
Тэрээр ойрын зайн илбээрээ алдартай бөгөөд алдартнуудын үдэшлэг, томоохон арга хэмжээ, Академийн шагнал гардуулах ёслолд оролцож илбэ үзүүлдэг ба 2021 онд интернэтэд хамгийн их хандалттай сувгуудын нэгээр тодорч байжээ. Тэрээр Монгол Улсад зохион байгуулагдах NasSammit арга хэмжээнд оролцох юм.
Нийгэм
































