Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Цэргийн алба хаагчдыг эрүүл мэндийг үзлэгт хамруулна
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт мөрдөн шалгалт хийж эхэлснээ ЦЕГ-аас өчигдөр /2023.11.15/ мэдээлсэн. Байлдагчийн нас барах шалтгааныг тодруулах шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа юм. Түүнчлэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлын мөрөөр Ерөнхий сайдын зүгээс "Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа тул Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх шуурхай Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулах"-ыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт үүрэг болгосон билээ.
Нийгэм

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс цалингийн доод хэмжээ нэмэгдэнэ
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.
Нийгэм

Ачааны гурван автомашин мөргөлдөж, нэг хүн бэртжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Айцийн даваа” гэдэг газар ачааны гурван автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр ОБЕГ-т иржээ. Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Синотрак ZZ325 загварын ачааны хоёр автомашин уулын өгсүүр хэсэгт гулгаад уулын бэлд байсан “Синотрак ZZ3257” загварын ачааны автомашины бүхээгийн хэсгийг мөргөж, жолооч Б (40 настай эрэгтэй) жолооны хүрдэндээ хөл хэсгээ хавчуулсан байжээ. “Холматро”-ийн задаргааны багаж ашиглан 30 минут ажиллан эсэн мэнд гаргаж, нийслэлийн Яаралтай тусламжийн эмч болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм

Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн камерын бичлэг үзэхээс түр татгалзлаа
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21-настай цэрэг энэ сарын 13-нд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан цэргийн ангийн камерын бичлэгийг өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэнд үзүүлэхээр болсон. Харин ар гэрийнхэн нь камерийн бичлэгийг үзэхээс түр хугацаанд татгалзжээ. Энэ талаараа талийгаачийн аав хэлэхдээ "20 гаруй хоногийн бичлэгийг үзэхэд олон хоног шаардагдах юм байна. Тиймээс би өөрийн хүсэлтээр хойшлууллаа. Ажил явдлаа дуусгаад бүх бичлэгийг нь үзнэ. Бичлэг үзэхээр бол гарын үсэг зур гэсэн. Тийм учраас бичлэг үзсэнгүй. Би гомдолтой байна. Би эрүүл хүүгээ явуулсан. Эрүүл хүүхдээ хүлээж авах ёстой байсан. Цэргийн шалгалтаар миний хүүг эрүүл гээд аваад явсан. Хэлснээр нь бүгд камерын бичлэгт байгаа бол би камер, задлан шинжилгээний хариу хоёрт итгэнэ” гэв.
Нийгэм

Ахмад багш И.Амгаланбаатар “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа
Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, АБТА, Клиник профессор, ахмад багш Ичинхорлоогийн Амгаланбаатарыг Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнасныг АЗДТГ-ын дарга Ц.Амартөгс өнөөдөр гардуулж өглөө.
Нийгэм

ЦТЭ: Цэргүүдийн шинжилгээний хариу гурван цагийн дараа гарна, ханиадтай цэргүүд их байна
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрөгч сарын 20-ны өдөр цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг өнөө өглөө гарчээ. Хүүгийн ар гэрийнхэнд энэ тухай мэдээллийг утсаар хэлж "Хүү чинь унтаад сэрсэнгүй, ирж цогцсыг нь хар" хэмээн утсаар хэлжээ. Эл золгүй явдлыг талийгаачийн ээж, аав үл зөвшөөрч манай сайтад хандсан юм.
Нийгэм

Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтыг “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж буй. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Арваннэгдүгээр сарын 8-нд болсон түгжрэлийн гол шалтгаануудын нэг нь дулааны цахилгаан станцууд өдрийн цагаар галт тэргээр 28 удаа нүүрс нэмж авсан явдал. Иймд энэ байршилд нүхэн гарц ашиглалтад орвол төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөнөөс баруун тийш 22-ын товчоо хүртэлх авто замын хөдөлгөөн галт тэрэгний хөдөлгөөний улмаас саатахааргүй болох юм" гэв.
Нийгэм

Улсын их дэлгүүрийн сүлд мод асаах ёслол маргааш болно
Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орж, томоохон худалдаа үйлчилгээний төвүүд гацуураа засч эхэлжээ. Уламжлал болсноор нийслэлд хамгийн эхэнд Улсын их дэлгүүр гацуурын гэрлээ асаадаг. Тэгвэл сүлд модны гэрэл асаах ёслол нь ирэх Мягмар гаригт болох аж.
Нийгэм

Орон нутгийн зарим чиглэлийн автобусыг Драгон төвөөс явуулна
Орон нутгийн авто тээврийн үйлчилгээний байршилд өөрчлөлт оруулж байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал, Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ чиглэлийн автобусыг өнөөдрөөс эхлэн "Драгон Холдинг" компанийн байрнаас (хуучнаар Драгон төв) явуулахаар болжээ. Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээг тус төвөөс явуулахаар болжээ.
Нийгэм

Хоёр давхар автобус шатав
“Офицер-Таван шар” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг давхар автобус өнөөдөр /2023.11.11/ шатлаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ асуудлыг тодруулахад “Хоёр давхар автобусны хөдөлгүүр хэсэгт гал гарсныг Нийслэлийн Онцгой байдлын газар/НОБГ/-ын Гал унтраах шуурхай алба 8 минутын хугацаанд аюулгүй болгосон. Хүн бэртэж гэмтээгүй. Урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай. Шалтгаан нөхцлийг бүрэн тогтоохоор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна" гэдэг мэдээллийг өглөө.
Нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН “АХЛАГЧИЙН АЛБА БИДНИЙ БАХАРХАЛ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Батлан хамгаалах яамны сайдын зөвлөлийн хурал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар жил бүрийн 11 сарын 9-ний өдрийг Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын “Ахлагчийн албаны бие бүрэлдэхүүн”-ийг алдаршуулах ажил арга хэмжээг зохион байгуулдаг.
Нийгэм





























