Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Улаанбаатар хотын 384 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан бямба гарагт болно
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохиогдох бөхийн барилдаан болон нээлттэй хурлын товыг танилцууллаа. Энэ баасан гарагт 11:00 цагаас сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 25, 26-нд цахимаар бүртгэх юм. Харин бямба гарагт 11:00 цагаас Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болох аж. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 26, 27-нд цахимаар бүртгэх аж.
Нийгэм

“АГААРЫН БОХИРДОЛГҮЙ ӨМНӨГОВЬ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ИРГЭДЭД БҮРЭН ШАТАЛТТАЙ “НҮҮДЭЛЧИН” ЗУУХ ОЛГОЛОО
Монгол инженерүүдийн олон жилийн туршилт судалгаанд үндэслэн зохион бүтээгдсэн олон улсын оюуны өмчийн патенттай, Европын итгэмжлэгдсэн лабораторид туршигдаж баталгаажсан “Нүүдэлчин” зуухыг агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Даланзадгад сумын галлагаатай айл өрхүүдэд 90 хувийн хөнгөлөлттэй үнээр олголоо.
Нийгэм

Намрын их цэвэрлэгээ аравдугаар 26-ныг дуустал үргэлжилнэ
Нийслэлийн 384 жилийн ойг угтан дүүргүүдийн 48 хог тээвэр, зам цэвэрлэгээний аж ахуйн нэгж байгууллагын 1900 гаруй жолооч, ачигч, зам талбайн үйлчлэгч, 250 иргэдийн бүлгийн үйлчлэгчид уртасгасан цагаар цэвэрлэгээ, үйлчилгээний ажил хийж байна. Өнгөрсөн бямба гарагт төвлөрсөн хогийн гурван цэгт нийт 351 машин 693 рейсээр 2494 тонн хог хаягдал хүргэгджээ. Түүнчлэн Нарангийн энгэрийн цэгт 151 машин 344 рейсээр 1498 тонн, Цагаан давааны цэгт 145 машин 234 рейсээр 549 тонн, Морингийн давааны цэгт 55 машин 115 рейсээр 447 тонн хог хаягдал тээвэрлэсэн байна.
Нийгэм

Аймгууд 200 хүртэлх сая төгрөгөөр хяналтын камер суурилуулна
Нийтийн эзэмшлийн зам талбайд гарах осол, аваар, дээрмийн хэргүүдийн тохиолдлоос харахад хяналтын камергүй газруудад ихэвчлэн гардаг. Тиймээс жил бүр орон нутаг, нийслэлийн төсөвт нийтийн эзэмшлийн гудамж талбайн камержуулалтын төсвийг суулгадаг аж. Хяналтын камер байхгүйгээс хэрэг, зөрчил гарсан тохиолдолд илрүүлэхэд хугацаа алдаж байгааг ойрын өдрүүдэд гарч буй жишээнээс харж болно.
Нийгэм

Таксинд суугаад сураггүй алга болсон охиныг одоог хүртэл олоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Өчигдөр буюу 2023.10.21-ны оройн 22 цагийн үед Саппоро орчмоос 13 настай охин таксинд суусан боловч одоо болтол гэртээ хариагүй сураггүй алга болжээ. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагчид эрлийн ажлыг явуулж байна. Харсан үзсэн рүн байвал 91031519, 88122818, 88735341 утсанд холбогдоно уу.
Нийгэм

Дорноговь аймгаас сураггүй болсон охиныг Сонгинохайрхан дүүргээс оллоо
Цагдаагийн байгууллагад Дорноговь аймгийн Сайншанд сумаас 16 настай, эмэгтэй, "У" нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагийн үед сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, шаардлагатай нэгж, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд Дорноговь, Говьсүмбэр, Улаанбаатар хот зэрэг газарт эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан.
Нийгэм

Цахим сүлжээ ашиглан охидыг садар самуунд уруу татдаг этгээдийг илрүүллээ
Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид фейсбүүкийн “Erdenee Erdenee”, “ Doko Diko” нэртэй хуурамч хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой харилцан нүцгэн зураг болон дүрс бичлэгийг нь авч, улмаар заналхийлэн бэлгийн харьцаанд орохыг санал болгох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг 28 настай, эрэгтэй “П” гэгчийг 2023 оны аравдугаар сарын 22-ны 10:20 минутад Чингэлтэй дүүргээс олж тогтоожээ.
Нийгэм

“ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл бие бялдартай, зөв хооллолттой, дархлаа сайтай иргэнийг бий болгох, эрэгтэйчүүдийн нийгэм сэтгэл зүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, гэр бүл дэх эрэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрэгтэйчүүд ба эрүүл мэнд” сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа
Нийгэм

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлыг зохицуулах салбар зөвлөл, Орон нутгийн хуулийн байгууллагууд хамтран "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль сурталчлах зорилготой "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа.
Нийгэм

Зарлан дуудах хуудас аваад цэрэг татлагын байранд ирээгүй тохиолдолд 150 мянгаар торгоно
Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна. Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Хэрэв хугацаат цэргийн албанд татагдах зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол 150 мянган төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг.
Нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлана
Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээ бүхий авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрийн 18:00 цаг хүртэлх хугацаанд тус чиглэлийн авто замын эхлэл буюу баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замд II үеийн асфальтбетон хучилт хийгдэнэ.
Нийгэм

Нийслэлийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдаж, цэрэг татлагын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм.
Нийгэм

E-mongolia: Хүүхдээ хаана явааг ганц товчлуураар мэдэх боломжтой боллоо
Өнөөдөр өглөө E-Mongolia-гийн нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” шинэ цонх нээгдлээ. Тодруулбал, Хүүхэд регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. E-Mongolia-гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн хүүхдийнхээ QR кодыг уншуулна. Ингэснээр хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэх боломжтой болж байгаа аж.
Нийгэм


























