Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт асгасан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ
Нийслэлийн зарим дүүрэгт 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Газ мэт үл мэдэх зүйл үнэртээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” компанийн нэр бүхий ажилтнууд үйлдвэртээ ашиглахгүй болсон хаягдал маслыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим “Хьюндэй” маркийн бохир соруулах зориулалт бүхий автомашинаар 10 орчим тонныг соруулан ачиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000мм бохирын шугамын худаг руу асгасан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Нийгэм

Саруул захын хойд уулзвараас 9-р байр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
Сүхбаатар дүүрэг 1, 3-р хороо Сөүлийн гудамжинд гарааш буулгасан хэсэгт авто зам, зогсоол байгуулах ажлын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой /Саруул захын хойд уулзвараас 9-р байр хүртэл/ авто зам хааж, асфальтбетон хучилтыг хийнэ.
Нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт таксины жолоочтой холбоотой дахин нэг хүчингийн хэрэг бүртгэгджээ
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таскины жолооч 30 настай, эрэгтэй Б нь 17 настай, эмэгтэй хүүхдийг хүчиндэхийг завдсан хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага яаралтай хэрэг бүртгэлт нээн шалгаж байна.
Нийгэм

НОБГ: Иргэд цонхоо онгойлгохгүй байх, маск зүүхийг зөвлөж байна
Налайхын төмрийн үйлдвэрт дэлбэрэлт болж, газ алдагджээ гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Налайх дүүрэгт төмрийн үйлдвэрийн газ дэлбэрсэн дуудлага ирээгүй. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө гал түймрийн гурван дуудлагатай хоносон. Хот даяар үнэртэж буй энэхүү үнэрийн учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Иргэдийг цонхоо онгойлгохгүй байх, маск зүүхийг зөвлөж байна" гэлээ.
Нийгэм

"Автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох саналыг иргэдээс авч дуусаагүй"
Нийслэлийн нийтийн тээврээр зорчих үнийг нэмэх бөгөөд иргэдээс үнийн санал авч байгаа. Тэгвэл энэ ажил дууссан эсэхийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодруулахад "Иргэдээс автобусаар зорчих үнийг нэмэх талаар санал авч байгаа.
Нийгэм

"Монгол бахархлын өдөр" арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байна
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" арваннэгдүгээр сарын 14-ний мягмар гараг тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр 11 дэх жилтэйгээ золгох гэж байна.
Нийгэм

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг этгээдийг баривчилжээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө Баянхошууны Хөтөл орчмоос улсын дугаар тодорхойгүй “Toyota Prius” маркийн автомашинд гар өргөн суусан 14 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн харамсалтай гэмт хэрэг бүртгэгдэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж байсан.
Нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМАГТ УЛААН ЗАГАЛМАЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ БЭХЖҮҮЛЭХ, ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Өмнөговь аймгийн Улаан Загалмай Хороо, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар хамтран Улаан Загалмайн үнэт зүйл, шинэлэг арга туршлагад тулгуурлан хүүхэд, залуучуудын манлайллыг хөгжүүлж, үйл ажиллагааг идэвхжүүлэн тогтворжуулах, төрийн байгууллагууд болон Улаан загалмайн хамтын ажиллагаанд тулгуурлан төрдөө нэмэлт хүч болж ажиллах зорилгоор сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Нийгэм

ЭМГЭНЭЛ
Монгол Улсын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, академич, доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Гэлэгпилийн Чулуунбаатар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, хамтран зүтгэгчид, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Нийгэм

Израйль улсад нөхцөл байдал хүндэрчээИзрайль улсад нөхцөл байдал хүндэрчээ
Газын босогчид өчигдөр /10.07/ Израилийн нутаг дэвсгэр рүү пуужингийн цохилт өгчээ. Үүний дараа Изралийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэл хийхдээ "Израилийн иргэд ээ, бид дайны байдалд байна. Цэргийн ажиллагаа биш, довтолгоо биш, дайны байдалд байна" гэжээ. Израиль улсад үүсээд байгаа холбогдуулан Монгол Улсын Консулын газраас мэдэгдэл гаргажээ. Сэрэмжлүүлэг мэдэгдэлд, оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг анхааруулжээ.
Нийгэм

Баянхошуу хөтөл орчмоос 14 настай охин таксинд сууж, хүчингийн хохирогч болжээ
Дахин нэг бяцхан охин бэлгийн дарамтад өртжээ. Эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авах тал дээр анхаарлаа хандуулахгүй бол энэ нийгэмд охид, хүүхдүүд ганц нэгээрээ явахад хэцүү болж байна. Энэ байдал цаашид үргэлжилсээр л байх уу.
Нийгэм

НАМРЫН БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРИЙГ 2023.10.04–10.16-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛНА
Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын хүрээнд намрын мод тарилт маргаашаас эхлэх гэж байна.
Нийгэм




























