Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ

Хотын дарга Д.Сумьяабазар "Улаанбаатар смарт карт" ХХК-ний талаар худал мэдээлэл өгсөн
Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар смарт карт” компани нь бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг, шалгалт оруулдаггүй тул картыг нь хэрэглээнээс хална гэж өчигдөр ярьсан. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар смарт карт” ХХК-аас хэвлэлийн хурал хийлээ.
Нийгэм

Тээвэрчид нүүрсний тээврийн С зөвшөөрлийн талаар хуульд өөрчлөлт орсныг эсэргүүцэв
“Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэгдэл” ХХК хамтран нүүрсний тээврийн С зөвшөөрлийн талаар хуульд өөрчлөлт орсныг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Нийгэм

ӨМГӨӨЛӨГЧ АСАН Б.БААСАНЦОГТЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ
Өмгөөлөгч асан Б.Баасанцогтыг батлан даалтад гаргажээ. Б.Баасанцогтыг буу зэвсэгтэй холбоотой асуудлаар 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлээд байсан билээ.
Нийгэм

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан Э-ийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
АТГ-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Э нь иргэн Б-ийн хүүхдийн холбогдсон хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийгэм

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Нийгэм

Улсын их дэлгүүрийн зүүн урд уулзвараас Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэлх замыг хаана
Нийслэлийн авто зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна. Ирэх баасан гариг буюу 2022 оны тавдугаар сарын 20-ны 20.00 цагаас 2022 оны тавдугаар сарын 22-ны 20.00 цаг хүртэл Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Уг хугацаанд тус замын асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм

Засгийн газраас циркийг зориулалтын чиглэлээр ажиллуулахыг үүрэг болгов
“Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах, хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгав.
Нийгэм

Улаанбаатарт 23 градус дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Нийгэм

Хөгжлийн банкны асуудалтай холбоотой найман албан тушаалтанг цагдан хорьжээ
Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдаан боллоо. Хуралдааны үеэр прокурорын байгууллагаас тус банктай холбоотой найман албан тушаалтныг цагдан хорьж, шалгаж байгаа тухай мэдээлэл өгөв.
Нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд товлогдлоо
Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт буюу АН-ын шинэ даргаар Х.Баттулгыг сонгох эсэхболон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ.
Нийгэм

“SocialPay”-д найзуудаа урья
Голомт банкны шилдэг дижитал бүтээгдэхүүн SocialPay аппликэйшн 2022.05.31-нийг дуустал “Welcome2SocialPay” урамшуулалт хөтөлбөрийг зарлаж байна. Энэ хугацаанд хэрэглэгч та SocialPay-д бүртгэлгүй найздаа урилга илгээж, урилга хүлээн авсан найз нь амжилттай бүртгүүлэн нэвтэрсэн тохиолдолд та болон таны найзын дансанд тус тус 1,000₮-ийн урамшуулал олгох болно.
Нийгэм

Автомашингүй өдрөөр Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн нэг өдөр хотын төв гудамжаар машин явуулдаггүй уламжлалтай. Үүний дагуу ирэх Бямба гаригт тодорхой байршлын дагуу автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Түүнчлэн энэ сарын 28-нд томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, дараа долоо хоногийнх амралтын өдрийг ажлынх болгох юм байна. Иргэдийн зүгээс зам хаах байршлын тухайд тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм. Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.
Нийгэм


























