Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

А.Амбасэлмаа: Өмнө бүртгэгдсэн халдварын ойрын болон дам хавьтлуудаас 22 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 12, халдвар авсан сувилагчийн гэр бүлтэй холбоотой 4, бусад сүүлд бүртгэгдсэн голомтуудын ойрын хавьтал, ажиглалт тусгаарлалтад байсан хүмүүсийн анхны, хоёр, гурав дахь шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нийгэм

3706 хүн товчоодоор нэвтэрсэн ч сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна
2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж байгаа юм.
Нийгэм

Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Нийгэм

НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 30 ЦЭГТ ПСР-ИЙН ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор өчигдрөөс /2020.01.03/ 9 дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулах 30 цэг ажиллаж эхэлсэн. Энэхүү цэгүүд дээр 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.
Нийгэм

Байр худалдан авсны хөнгөлөлт буцаан авах бол etax.mta.mn-д хандаарай
Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт 2021 оны хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан цахимаар ирүүлнэ.
Нийгэм

“LUXURIOUS” оргилуун дарсны үйлдвэрт зөрчлийн хэрэг нээжээ
Шинэ жилийн баярын өдрүүдэд “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээллийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан хяналт шалгалт хийлээ.
Нийгэм

Баянзүрх дүүргийн Засаг даргын хүсэлтээр цагаан давааны хогийн цэгийг өнөөдрөөс нээжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Зөвлөгөөнөөр өнгөрсөн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийгэм

Umoney карт цэнэглэх 75 цэг ажиллаж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу үзүүлж байгаа билээ. Өнөөдрийн /2021.01.04/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 890 автобус, 10 аж ахуй нэгжийн 493 такси нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан байна.
Нийгэм

“LUXURIOUS”:Хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж уучлалт хүсэж байна
Цэс Хайрхан ХХК нь жимсний дарс, оргилуун дарс үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэр юм.
2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж “LUXURIOUS” оргилуун дарсыг савлаж, худалдаалсан зөрчлөө ухамсарлан үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж уучлалт хүсэж байна.
Нийгэм

Он солигдох мөчид Нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ
Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг телевизийн бүтээл болгон бэлтгэсэн бөгөөд нийслэлчүүд та бүхэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр 22:00 цагаас хүлээн авч үзнэ үү.
Нийгэм

Товчоодоор нэвтэрч орсон, гарсан нийт 3639 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийлээ
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 93 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
Нийгэм

Баянзүрх дүүргийн 41950 иргэн “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа
Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал Баянзүрх дүүргийн 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.
Нийгэм































