Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

ТӨМӨР ЗАМЫН 8900 АЖИЛТАНГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛААД БАЙНА
“Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдөр хуралдаж, нөхцөл байдлын талаар хэлэлцэв.
Нийгэм

ХҮНСНИЙ ТҮГЭЭЛТ ХИЙХДЭЭ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙТАР САХИХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Шалгалтад 9 дүүргийн 140 хорооны 622 хүнсний объектыг хамруулахад давхардсан тоогоор 525 зөрчил, дутагдал илэрч, 335 буюу 67.5 хувийг газар дээр нь арилгуулав. Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш, 672282 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгууллаа.
Нийгэм

Өчигдрийн байдлаар хотоос 1238 тээврийн хэрэгсэл, 2599 зорчигч гарсан байна
Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна.
Нийгэм

Зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1612 ажилтан гүйцэтгэж байна
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1612 ажилтан гүйцэтгэж байна. Өнөөдрийн /2020.11.20/ 09:00 цагийн байдлаар 154 удаагийн рейсээр 825 тонн хог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ.
Нийгэм

Өчигдөр 17 цагийн мэдээллээс хойш нийт 37 тохиолдол шинээр илэрч, манай улсад батлагдсан тохиолдол 555 боллоо
Түүнчлэн Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 2399 дуудлага ирсэн байна. Үүнээс 21.7 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 36.7 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр, 20.3 хувь нь сэжигтэй ойрын хавьтлын талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авчээ.
Нийгэм

Хүнсний багцыг 1000 өрхөд хүргэнэ
Коронавируст цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран хүнс тэжээл дутагдалд орж болзошгүй айл өрхүүдэд хүнсний багцыг Дунд шатны хороодоор дамжуулан өнөөдрөөс хүргэж эхэллээ.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо 87 хувиар буурчээ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.18/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.
Нийгэм

ШУУРХАЙ БҮЛЭГ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА
Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулсан билээ.
Нийгэм

МҮИС-ийн оюутны байр хөл хорио тогтоогоогүй, гарч орох нь чөлөөтэй байсан зөрчил илэрчээ
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх өмчийн бүх хэлбэрийн оюутны байрны үйл ажиллагаа, эрүүл ахуй халдвар хамгааллын байдалд үнэлгээ дүгнэлт өгөх илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтанд их сургууль-29, дээд-13, коллеж-5 ерөнхий боловсролын сургууль-5 хамрагдахаар төлөвлөгдсөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 28 байрны 2898 оюутан 591 иргэн хамрагдлаа. Оюутны дотуур байрны 975 өрөө, 56000 м2 талбайг мэргэжлийн ариутгалын байгууллагаар хийлгүүлж улсын байцаагчид хяналт тавьлаа.
Нийгэм

“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 107 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулагдсан, нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 хорооны Буянт-Ухаа-2 хорооллын урд байршилтай “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II”-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл хийгдэж байна
Нийгэм

НМХГ:Хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн обьектын 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ
НМХГ-аас хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн 6435 обьектын 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ. Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд нийт 191 улсын /ахлах/ байцаагч хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.
Нийгэм

































