Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

Малалагийн завгүй өдрүүд
16 настай Малала охин маш том долоо хоногийг ардаа үлдээлээ. Түүний бичсэн “I Am Malala” ном Амазоны хамгийн өндөр борлуулалттай номын жагсаалтын хоёрт явж байгаа эдгээр өдрүүдэд тэрээр Вашингтонд Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд уулзалт хийж, үг хэлж, тэр бүү хэл АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай уулзахаар Цагаан ордонд зочилсон юм.
Эрүүл мэнд

Бэлэвсэн эмэгтэйчүүдийн хот
Энэтхэгийн Дели хотоос зүүн өмнөд зүгт машинаар хэдхэн цаг яваад хүрэх газарт Вриндаван хэмээх хот бий. Энэ газар бэлэвсэн эмэгтэйчүүдийн хот гэдгээрээ алдартай. Яагаад ч юм, эр нөхрөө алдаж, үр хүүхдээсээ холдохын цагт энэтхэг эмэгтэйчүүд энэ л газрыг барааддаг аж.
Эрүүл мэнд

Ерөнхийлөгч мэс заслын дараа эмнэлгээс гарав
Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандез Киршнер тархиндаа мэс засал хийлгээд тав хоносны дараа эмнэлгээс гарлаа. 60 настай төрийн тэргүүн өнгөрсөн наймдугаар сард тархиндаа гэмтэл авсны улмаас хэсэг газар цус бөөгнөрсөн байсныг мэс заслаар авсан байна.
Эрүүл мэнд

Хувийн шоронгийн бизнес буюу авлигын тод хэлбэр
Хүнд, хөнгөн янз бүрийн гэмт хэрэг үйлдсэний улмаас засан хүмүүжүүлэх газар буюу шоронд хоригдож байгаа хүний тоогоороо Америк дэлхийд тэргүүлдэг. Тодруулбал, Америкийн шоронгуудад 2,3 сая хүн хоригддог. Ийм олон хүнийг байрлуулах байрнаас эхлээд идэх хоол, нүүр, гараа угаах усанд хүртэл асар их зардал гардаг нь ойлгомжтой.
Эрүүл мэнд

“Мөрөөдлийн онгоц” ахин ослын буулт хийлээ
“Мөрөөдлийн онгоц” буюу “Boeing-787 Dreamliner” энэ долоо хоногт хоёр дахь удаагаа ослын буулт хийсэн тухай “Associated Press” агентлаг мэдээлж байна. Энэ сарын арванд Сан-Диего хотоос хөөрсөн онгоцны мөсдөлтөөс сэргийлэх системд гэмтэл гарсны улмаас нийсэх буудалдаа яаралтай эргэн буухаас өөр аргагүй болсон байна.
Эрүүл мэнд

Цэргийн албан тушаалтан казинод луйвар хийсэн хэргээр халагдав
АНУ-ын Зэвсэгт хүчний стратегийн удирдах газрын даргын орлогч дэд адмирал Тимоти Жардинаг ажлаас нь халж, цол бууруулсан тухай “ВВС” агентлаг мэдээлж байна. Энэ талаар холбогдох албад Тимоти Жардинаг үүрэгт ажлаас нь чөлөөлөн Тэнгисийн цэрэг, хууль хамгаалах байгууллагууд шалгаж байгаа гэхээс өөр нэг тайлбар өгөөгүй.
Эрүүл мэнд

Умард Солонгосын хаалттай нийгэмд үнэнийг олох хэцүү
Гадаадын гэрэл зурагчид олноороо очдог газруудад би өмнө нь очиж ажилладаг байсан. Гэхдээ Умард Солонгост бол голчлон ганцаараа. Тиймээс би зөвхөн үнэнийг өгүүлэх зураг авах ёстой гэж боддог. Олон арван жилийн турш энэ орны тухай суртал ухуулгын зургаар л төсөөлдөг байсан.
Эрүүл мэнд

ОХУ 1,7 тэрбум ам.долларын зэвсэг зарж магадгүй
Манай хойд хөршийн Батлан хамгаалахын сайд Шойгу ирэх долоо хоногт Бразиль, Перу улсад айлчлал хийж 1,7 тэрбум ам.долларын байлдааны техник, зэвсэг зарах гэрээнд гарын үсэг зурах бололтой. Бразильд айлчлах явцад Шойгу нь Бразилийн Батлан хамгаалахын сайд, жанжин штабын даргатай уулзахаас гадна Ерөнхийлөгч Дилма Руссефтэй
Эрүүл мэнд

Ким Чен Ун төрийн өндөрлөгийн хагасыг сэлгэжээ
Өмнөд Солонгосын хоёр улсыг нэгтгэх яамнаас нэгэн сонирхолтой илтгэл гаргажээ. Энд дурдсанаар Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нь Төрийн эрхэнд гараад хоёр жил болох хугацаандаа Хөдөлмөрийн нам, Засгийн газар, Армийн удирдлага 218 өндөр албан тушаалтны 98-ыг нь сольжээ.
Эрүүл мэнд

“Фитоу” хар салхи хоёр тэрбум ам.долларын хохирол учруулжээ
Хятадын зүүн нутгийн Жэнзян мужийг дайран гарсан “Фитоу” хар салхи хоёр тэрбум ам.долларын хохирол учруулсан байна. Мужийн 11 хотын долоон сая хүн хар салхинд өртөж, зургаан хүн амь үрэгдэн, дөрвөн хүн сураггүй алга болсон тухай “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлэв.
Эрүүл мэнд

Хойд Солонгос зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулжээ
Солонгосын хойг дээрх байдал ахин хурцадсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлж байна. Энэ долоо хоногт Өмнөд Солонгос, АНУ, Японы хамтарсан хээрийн сургууль болох гэж байгаатай холбоотойгоор Хойд Солонгосын зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулсан байна. Хээрийн сургуульд пуужинг довтолгооныг илрүүлэн устгах “Ижис” систем бүхий байлдааны усан онгоц, сөнөөгч онгоцууд, нисэх онгоц тээгч “George Washington” оролцож байгаа аж.
Эрүүл мэнд

Эмгэнэлт хэрэг гарсан сургуулийг нураана
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сэтгэцийн өвчтэй этгээдийн зэвсэгт дайралтад өртөн бага ангийн 20 хүүхэд амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан Сэнди Хук сургуулийг нураан, өөр газар шинээр барих болжээ. Энэ асуудлын талаар хотын иргэдийн дунд өнгөрсөн ням гарагт санал асуулга явуулахад дөрвөн мянга гаруй хүн нураахыг дэмжиж, 500 нь эсэргүүцсэн байна.
Эрүүл мэнд

Хятадын нүүрсний экспорт 14 хувиар өсчээ
Нүүрсний үнэ унаж манай эдийн засгийн орлого буурахад хүргэсэн. Манай экспортын гол худалдан авагч нь Хятад улс. Тэгвэл энэ он гарснаас хойш тус улсын нүүрсний импорт 14 хувиар өсчээ. Тус улс одоогоор 190 гаруй сая тонн нүүрс импортлоод буй аж. Харин манай улсын нүүрсний экспорт 40 орчим хувиар буураад буй юм.
Эрүүл мэнд
ИХ Британийн тусгай алба 40 оронд төлөөлөгчийн газраа нээнэ
Өнөөдрөөс эхлэн их Британид Үндэсний эрүүгийн агентлаг буюу National Crime Agency, NCA нэртэй шинэ байгууллага үйл ажиллагаагаа эхэлж байна. Энэ байгууллага нь зохион байгуулалттай гэмт хэрэг, онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг удирдах зохион байгуулах аж. Ингэхдээ өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан хүүхдийн хамгаалах агентлаг, зохион байгуулалттай тэмцэх агентлагаас хавьгүй илүү эрх мэдэлтэй,өргөн цар хүрээг хамрах аж.
Эрүүл мэнд





























