Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

Иран 16 босогчийг цаазалжээ
Хил дээр болсон тулалдааны үеэр 17 хилчин амь алдсаны төлөө Ираны засаг захиргаа 16 босогчийг бөөнөөр нь цаазалсан байна. Систан-Белужистаны хэлснээр бол энэ хүмүүс зэвсэгт бүлэглэлийнхэнтэй холбоотой байж, засгийн газрын эсрэг дайсагнасан үйл ажиллагаанд оролцсон гэнэ.
Эрүүл мэнд

Амиа золиослогч болгохоор бэлтгэж байсан 20 хүүхдийг аварчээ
Афганистаны Нуристан мужаас хулгайлсан 6-10 насны 20-иод хүүхдийг алан хядагчдын гараас аварчээ. Афганистаны орон нутгийн цагдаагийнхан Пакистан руу гаргахаар зэхэж байсан 21 хүүхдийг аварсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн сувгаар мэдээлж эхлэв. Талибанчууд эдгээр бяцхан хүүхдүүдийг амиа золиослогч болгон бэлтгэж байсан аж.
Эрүүл мэнд

Гүржид ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ
Гүрж улсад өглөөний 8,00 цагт ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Улсын хэмжээгээр тус улсын 3,537 сая сонгогч санал хураах 3689 хэсэгт 20,00 цга хүртэл саналөө өгөх юм. Үүнээс гадна гадаад оронд ажиллаж байгаа 48,5 мянган гүрж хүн гадаад орнуудад нээсэн 52 хэсэгт саналаа өгөх юм байна. Өглөөгүүр санал хураах байруудыг нээхэд уламжлал ёсоор ахимаг насныхан илүүтэй очиж саналаа өгч байжээ.
Эрүүл мэнд

Жолоо барьсан эмэгтэйчүүдэд ял шийтгэл онооно гэв
Саудын Арабын Дотоод хэргийн яамнаас эмэгтэй жолооч нарыг хууль ёсоо тохуурхан, үл тоомсорлохгүй байхыг анхааруулав. Тус улсын эмэгтэйчүүд жолоо барих эрхийнхээ төлөө олноороо нэгэн зэрэг машин барьж эсэргүүцлээ илэрхийлэхээр зэхэж байгаа юм.
Эрүүл мэнд

АНУ дэлхийн 35 орны төрийн тэргүүнийг чагнадаг гэнэ
АНУ-ын тусгай алба дэлхийн 35 орын төрийн тэргүүний утсыг чагнадаг гэнэ. Хэн хэний утсыг чагнадаг тухай мэдээлээгүй байна гэж “Гардиан” сонин ТТГ-ын ажилтан байсан Эдвэрд Сноудены материалыг эх сурвалж болгон мэдээлжээ. Сүүлийн үед Францын ерөнхийлөгч, Германы канцлерын утсыг АНУ чагнадаг гэсэн дуулиан гараад байгаа юм.
Эрүүл мэнд

Нисэх онгоц тээгчийг нэг центээр заржээ
Америкийн Батлан хамгаалах яам нисэх онгоц тээгч “Форрестол” усан онгоцыг “All Star Metals” компанид нэг центээр төмрийн хаягдал болгон заржээ. Цагтаа “Форрестол” нисэх онгоц тээгч нь Америкийн Тэнгисийн цэргийн хүчний хамгийн том усан онгоц, техникийн гайхамшигт тооцогдож байлаа. 1954 онд энэ аварга том усан онгоцыг 217 сая ам.доллараар барьж ашиглалтад оруулж байв. Энэ нь одоогийн ханшаар хоёр тэрбум ам.доллар болж байгаа юм.
Эрүүл мэнд

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун доктор болжээ
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун малайзын HELP их сургуулийн эдийн засгийн ухааны докторын зэрэг хүртлээ гэж АР агентлаг мэдээллээ. Эрдмийн зэргийн цол гардуулах ёслол энэ сарын эхээр Куала-Лумпур дахь Умард Солонгосын Элчин сайдын яманд болсон юм байна.
Эрүүл мэнд

Норвегийн Рьюкан хот хиймэл нартай
Гаустатоппен уулын дундах нарийхан хөндийд оршиж жилийн 5-6 сард нь нар үздэггүй Рьюкан хотынхон хиймэл нартай болж нар хэрхэн гэрэлтдэгийг харах боломжтой болсон байна. Тэд зэргэлдээх уулын орой дээр асар том, 600 хавтгай дөрвөлжин метр толь байрлуулснаар ийм боломжтой болжээ. Энэ толийг компьютерээр удирдан чиглэлийг нь өөрчилж нарны гэрлийг яг хот дээр тусгадаг байна.
Эрүүл мэнд

Уоррен Баффетийн гэр бүлийн үнэ цэнэ
Хэний ч танил бус брокер Уоррен Баффет, Сьюзан Томпсонтой гэрлэн 22 жилийн турш аз жаргалтай амьдарч, гурван хүүхэд төрүүлж, хүмүүжүүлсэн байдаг. Сьюзан Элис нэртэй охин, хөвгүүд нь болох Говард, Питер нар эцэг эхийнхээ замналаар амьдарч, өнөөдөр буяны үйл ажиллагаанд идэвхийлэн оролцдог юм.
Эрүүл мэнд

Зөн билэгчид 400 хүний 200 сая рублийг залилжээ
ОХУ-ын нийслэл Москва хотод өөрсдийгөө зөн билэгчид гэж нэрлэсэн 11 хүнтэй бүлэг 400 орчим хүнийг залилан мэхэлж 200 сая рублиэр хохироосныг хууль хяналтынхан илрүүлэн саатуулжээ. Тэд хүмүүсийн итгэлийг олон тэдэнд учирсан ямар нэгэн бэрхшээлийг нь шийдвэрлэж өгнө хэмээн мэхэлдэг байсан байна.
Эрүүл мэнд

Волгоградад болсон дэлбэрэлтийн хохирогч ярьж байна
ОХУ-ын Волгоград хотод зорчигч тээврийн автобусанд амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн дуулиан үргэлжилж байна. Зургаан хүн амь алдаж, 30 орчим хүн шархдаж бэртсэн энэ аймшигт хэрэг болох үеэр автобусанд явсан, ойр байсан гэрчүүдийн яриа Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсаар байна. 29 дугаартай автобусанд зорчиж яваад түлэгдсэн 31 настай Ирина Кушниртай Оросын “КП” сонины сурвалжлагч ярилцсан байна.
Эрүүл мэнд

































