Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

Умард Солонгос хоёр дахь пуужингаа зүүн эрэгтээ аваачлаа
БНАСАУ “Скад” маягийн бас нэг баллистик пуужингаа зүүн эрэгтээ аваачиж байрлууллаа хэмээн Өмнөд Солонгосын цэргийн эх сурвалжаас үндэслэн Ренхап агентлаг мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын тагнуулын мэдээгээр бол дөрөвдүгээр сарын эхээр БНАСАУ дунд тусгалын “Мусудан” хоёр пуужинг зүүн эргийн өмнөд Хамген мужийн алсын удирдлагатай Вонсан харвах суурин дээр байрлуулсан юм.
Эрүүл мэнд

Хятадын Сычуань мужид газар хөдөлж 156 хүн амь алдлаа
Хятадын Сычуань мужид газар 7,0 баллын хүчтэй хөдөлж 156 хүн амь үрэгдэн 6000 гаруй хүн бэртэж гэмтсэн айшигт гамшиг тохиолоо. Газар хөдлөлийн төв нь мужийн төв Чэндугээс 100 км-ийн зайд газар доор 12 км-ийн гүнд байсан байна. Орон нутгийн телевиз олон арван барилга эвдэрч сүйрлээ гэж мэдээлж байгаа ч яг хэдэн барилга байшин эвдэрсэн талаар тодорхой мэдээлээгүй байна.
Эрүүл мэнд
Химийн үйлдвэрүүдийг хаажээ
Хятадын Хэнань мужийн хэд хэдэн химийн үйлдвэрийг үйл ажиллагааг зогсоосон байна. Учир нь химийн үйлдвэрүүдийн ойролцоох тосогодуудад 400 гаруй гахай, зуу гаруй нохой хордож үхжээ. Тосгоны оршин суугчдын ярьж байгаагаар гахайнууд амнаасаа хөөс сахруулан амь тэмцэж гүйж байгаад үхсэн бол нохойнууд ямар нэг шалтгаангүйгээр олон цагаар хуцсаар үхсэн гэнэ.
Эрүүл мэнд

100 Луугийн цахилгаан шат, дэлхийн хамгийн өндөр, ил шат
100 луугийн шат нэрээр алдаршсан, Хятадын Хунань муж дахь 330 метр өндөх ханан хадан дээр гаргадаг жуулчдад зориулсан цахилгаан шат бол дэлхий дээрх хамгийн өндөр, ил шат. Bailong Elevator гэдэг энэ шатыг бүр 1999 онд барихаар шийдвэрлэж.
Эрүүл мэнд

100 км-т сонсогдсон, Техасын дэлбэрэлт газар хөдлөлийн дайтай
АНУ-ын Техас мужийн Вако хотын бордооны үйлдвэрт болсон дэлбэрэлтийг нүдээр үзсэн хүмүүс 100 км-т сонсогдож байсан гэсэн байна. Тухайн үед хот орчимд явж байсан жолооч нар ч гэнэт л асар том галан бөмбөлөг агаарт гарч ирээд дараа нь хүчтэй дэлбэрэлтийн дуу гарсан. Энэ үеэр айж, цочсондоо арай л машинаасаа үсрээд буучихаагүй гэжээ.
Эрүүл мэнд

Путин энэ сарын 25-нд ард түмэнтэйгээ ярилцана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийх телевизийн “Шулуун шугам” шууд нэвтрүүлэг энэ сарын 25 буюу дараагийн пүрэв гарагт болно гэж Кремль мэдээллээ. Төрийн тэргүүний оролцох энэ шууд нэвтрүүлгийг “Первый”, “Россия 1”, “Россия 24” телевизүүд, “Маяк”, “Вести FМ” болон “Радио России” зэрэг радиостанцууд шууд дамжуулах юм байна. Нэвтрүүлэг үргэлжлэх хэдэн цагийн туршид ОХУ-ын ерөнхийлөгч иргэдийн асуултад хариулах юм.
Эрүүл мэнд

44 настай эмэгтэй 1860 жил шоронд суух болжээ
Тайландад цагдаагийн газрын санхүүгийн хэлтсийн тэтгэврийн хэсгийн ажилтан байсан 44 настай эмэгтэйг шүүх хурал болж төрийн өмч ашигласан 372 үйлдлийнх нь төлөө 1860 жил шоронд хорих ял оноосон байна. Тэрээр цагдаагийн газрын тэтгэврийн сангаас удаа дараа мөнгө завшиж нийтдээ 400 мянган бат буюу 13,5 мянган доллар хулгайлсан юм байна.
Эрүүл мэнд

Жуулчид Мадридад халаасаа гөвж байна
Хаврын тэнгэр хуйсагнасан Европ тивд Испанийн Мадридад өнгөрсөн амралтын өдрүүдэд эхний дулаан өдрүүд тохиож жуулчидтай хамт цагдаагийнхан эргүүлд гарсан байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн гудамж талбайд согтууруулах ундаа уувал 600 еврогоор торгох хуулийг зөрчих, сахиулах ажил зэрэгцэх мөч чухам л э
Эрүүл мэнд

Техаст үйлдвэр дэлбэрч 70 орчим хүн нас барлаа
АНУ-ын Техас мужийн Вест хот дахь бордооны үйлдвэр дэлбэрч 60-70 хүн нас барж 200 орчим хүн бэртэж шархадлаа гэж орон нутгийн KWTX телевиз мэдээллээ. Аврагчид нуранги дор хүн байж магадгүй хэмээн хайж байна. Одоо үйлдвэрт аммиак алдаж нөөцийн нэг агуулах шатаж байгаа юм байна. Шатаж байгаа цех, агуулах хортой хий ялгаруулж мэдэх тул энд амьдардаг 3000 гаруй хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэж байна.
Эрүүл мэнд

Асрах газрын хүүхдийг уйллаа гээд сувилагч нь зоджээ
ОХУ-ын Хабаровскийн хязгаарын хүүхэд саатуулах сувиллын газрын 62, 43 настай хоёр сувилагч дөрөвдүгээр сарын 1-ний орой ганц нэг шил юм хуваан ууж хөөрөлдөн суух гэтэл хэд хэдэн хүүхэд сэрээд дуу дуугаа авалцан уйлж өнөө хоёрт саад болж эхэлж. Сувилагчид уурлан гурван настай хүү, 10 сартай охиныг хэрцгийгээр зодож, долоон сартай бяцхан жаалын толгойг нь хөнжлөөр бүтээгээд байшингийн буланд тавьчихсан байна.
Эрүүл мэнд

АНУ-ын сенат зэвсэг худалдан авагчдад хяналт тавихын эсрэг байна
АНУ-ын сенатын гишүүд буудлагын зэвсэг худалдаалдаг хүмүүст хувийн талаас нь хяналт тавихын эсрэг саналтай байна. ИТАР-ТАСС-ын мэдээлснээр бол АНУ-ын конгрессын гишүүдийн 54 нь үүнийг зөвшөөрсөн бол 46 нь татгалзжээ. Гэтэл үүнийг баталгаажуулахад сенатын 100 гишүүний 60 нь хүлээн зөвшөөрөх ёстой байдаг байна.
Эрүүл мэнд

“Төмөр хатагтай” Маргарет Тетчерийг эцсийн замд нь үдлээ
Их британийн нийслэл Лондон хотноо Ерөнхий сайд асан, “Төмөр хатагтай” Маргарет Тетчерийг эцсийн замд нь үдэж оршуулах ёслол боллоо. Гэгээн Павлын сүмд хоёр мянган хүн ирж ёслолд оролцсоны дотор Нэгдсэн вант улсын хатан хаан Елизавет II, Засгийн газрын өнөөгийн тэргүүн Дэвид Камерон тэргүүтэй бүх үеийн амьд байгаа Засгийн газрын тэргүүнүүд байжээ.
Эрүүл мэнд

Харь гаригийн хөлөг гэсэн чинь пуужингийн хэлтэрхий байж
Саявтар 1970-аад оны нууцыг дэлгэсэн олон материал Wikileaks сайтад гарсны дотор 1976 оны есдүгээр сарын 19-нд Мароккын ван II Хасанаас АНУ-ын засаг захиргаанд хандсан нэг бичиг оржээ. Уг бичигт улсынх нь эрэг орчмын нутгаар үл мэдэгдэх нисдэг биет явж өнгөрсөн тухай дурдаад үүний учрыг тайлахад тус болохыг хүссэн байж.
Эрүүл мэнд

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн зэвсгийн агуулах оллоо
ОХУ-ын алс дорнодод Сахалинд “Өмнөд Сахалин-Синегорскын чиглэлийн автозамын 17 дахь км-ээс дэлхийн хоёрдугаар дайны үеийн японы зэвсэг хэрэгсэл олж илрүүлжээ. Японд 1937 онд үйлдвэрлэсэн эдгээр сумыг Герда нэртэй овчарка нохой олсон байна.
Эрүүл мэнд

Маргарет Тетчерийг сүүлчийн замд нь үднэ
Өнөөдөр Лондонгийн гэгээн Павлын сүмд Их британийн ерөнхий сайд асан Маргарет Тетчерийг эцсийн замд нь үдэх ёслол болох гэж байна. “Төмөр хатагтай”-г үдэх ёслолд оролцох урилгыг 2000 орчим хүн авчээ. Мөн гадаадын 200 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөгч ирж оролцох юм байна.
Эрүүл мэнд

Тайландад цэргийн алба хаах үгүйг сугалаагаар шийддэг
Зэвсэгт хүчин, арми гэдэг үеийн үед ямар ч улсын хамгийн ихээр анхаардаг зүйлсийн нэг байсан. Тайланд ч мөн адил. Энэ улсад 21 ба түүнээс дээш насны эрчүүд нь заавал цэрийн алба хаах үүрэгтэй. Сайн дураар цэргийн албанд явсан эрчүүд хагас жил л казармладаг.
Эрүүл мэнд




























