Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

Өнөө шөнө Москвагийн гудамжаар танкууд давхина
Өнөө шөнө Москвагийн улаан талбайд аугаа их ялалтын 68 жилийн ойн баярт зориулсан цэргийн парадын анхны бэлтгэл болно гэж ОХУ-ын БХЯ мэдээлжээ. Тавдугаар сарын 9-ний жагсаалд оролцох анги нэгтгэлүүд шөнө Улаан талбайд ирж оройн 22,00 цагаас сургуулилт хийх юм байна. Үүнтэй холбогдуулан оросын нийслэлийн зарим гудамжны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах юм.
Эрүүл мэнд

Иллинойст аллага үйлдсэн эр хотын даргын хамаатан байжээ
Америкийн Иллинойс мужийн Манчестр хотод өчигдөр өглөө 43 настай Рик Смит гэгч орон сууцны нэг байшинд гал нээж таван хүний амь, энэ дотор хоёр ч хүүхийн амь бүрэлгэсэн хэрэг гарлаа. 22 настай гэр бүлийн хос, 65 настай эмээ, нэг, тьаван настай хоёр хүүхэд амь алджээ.
Эрүүл мэнд

Who is yingluck shinawatra?
Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад Азиас цөөн хэдэн улстөрч багтсан байдаг. Тэдний нэг нь Тайландын Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават. Йинглак Чинават нь дөрөвдүгээр сарын 27-29-нд манай улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал”-ын нээлтийн ажиллагаанд оролцох юм.
Эрүүл мэнд

Хятадад алан хядагчдыг баривчлах үеэр 21 хүн амь үрэгдлээ
Хятадын баруун хойд нутагт алан хядагч бүлэглэлийг устгах ажиллагааны үеэр 21 хүн амь үрэгдсэний дотор цагдаагийн ажилтан бий гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Хууль хяналтынхны энэ ажиллагаа Шинжаан-Уйгурын автономит районы Бачу мужид болсон байна.
Эрүүл мэнд

Умард Солонгосын тал хил дээрээ бетонон бэхлэлт барьж эхэллээ
Умард Солонгосын цэргийнхэн Өмнөд Солонгостой хил залгаа газрууддаа танк эсэргүүцэх байгууламж барьж байгаа дүрс бичлэгийг Хятадын телевизийн “Beijing TV” суваг өнөөдөр өглөө дамжууллаа. Тайлбарлагчийн мэдээллээр бол хоёр орны хооронд звэсэгт
Эрүүл мэнд
Газар нутгийн маргаан ахин хурцдав
Японы мэдэлд байдаг ч манай урд хөрш “Зөвхөн манайх” гэж булаацалдаад байгаа Сенкаку арлыг тойрсон асуудал ахиад л хурцдаж эхэллээ. Хятадын тал эдгээр арал руу байлдааны найман усан онгоц явуулсан байна. Хятад урд нь ч маргаантай арлуудын орчим байлдааны усан онгоцуудаа явуулж байсан ч энэ удаагийнх шиг нэг зэрэг олныг явуулж байгаагүй юм.
Эрүүл мэнд

Белгородын алуурчныг байцааж эхэлжээ
ОХУ-ын Белгород хотод зургаан хүний амь бүрэлгэсэн Сергей Помазунаас мөрдөн байцаагчид мэдүүлэг авч тэр өчиг өгч эхэлжээ. Одоо түүний сэтгэцийн талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах юм байна. Мөрдөн байццах ажиллагаанд шаардлагатай бусад ажлыг ч ойрын үед хийх гэнэ.
Эрүүл мэнд

Ясүкүни сүмд 170 гишүүн очиж мөргөл үйлджээ
Японы шинэ үеийн түүхэнд болсон бүх л дайн тулаад амиа алдсан 2,5 сая япончуудын дурсгалд зориулсан барьсан Ясүкүни сүмд энэ улсын парламентын 170 гишүүн очиж мөргөл үйлдсэн байна. Энэ бол 1989 оноос хойш ийм парламентын ийм олон гишүүн нэг дор ирж мөргөл үйлдэж байгаагүй юм.
Эрүүл мэнд

Аймшигт аллагыг нүдээр үзсэн хүний яриа
ОХУ-ын Белгород хотод дэлгүүрт гурван хүнийг буудаж алаад гудамжинд бас гурван хүнийг буудсан аймшигт хэрэг гарсан. Таван хүн газар дээрээ нас барсан бол 16 настай нэг охин эмнэлэгт очоод нас барсан байна. Тэр гудамжинд байрладаг их дэлгүүрийн ажилтан Елена Петренко болсон үйл явдлыг харснаа “Бид ажил дээрээ байж байтал гэнэт буун дуу гарсан. Эхлээд бөмбөлөг хагалж байгаа ч юм уу, салют юм уу гэж бодсон.
Эрүүл мэнд

ОХУ-ын Белгородод аймшигт аллага гарлаа
ОХУ-ын Белгород хотод даваа гарагийн орой “Охота” гэдэг ангийн дэлгүүрт гал нээж таван хүний амь хөнөөсөн байна. Мөн 16 настай нэг охин эмнэлэгт очоод нас баржээ. Гэмт этгээд өөрөө машинд орон нуугдсан байна. Цагдаагийнхан алуурчныг нутгийн иргэн, хулгайн хэргээр ял эдэлж байгаад нэг жилийн өмнө суллагдсан 31 настай Сергей Помазун гэгч болохыг тогтоосон байна.
Эрүүл мэнд

Тамхины магнат Ерөнхийлөгч болов
Парагвай улсын хамгийн баян хүний нэг “Tabacos del Paraguay” нэртэй тамхи үйдвэрлэлийн том гүрний тэргүүн Орасио Картес Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Картес нь “Колорадо” намаас нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд сонгогчдын 45,91 хувийн санал авч, өрсөлдөгчөөсөө есөн хувь илүүтэйгээр Парагвайн Ерөнхийлөгч боллоо.
Эрүүл мэнд

Ан Сан Сү Чи гэж хэн бэ
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долоодугаар бага хурал Улаанбаатар хотод энэ сарын 27-ноос эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор элдэв хардлага явж байгааг нуух юун. Хамгийн том хардлага нь Монгол шиг жижиг улсад болж байгаа үйл явдалд улс төрийн бодит нөлөөтэй, бодит нэр хүндтэй хүмүүс тоож оролцохгүй гэсэн яриа юм.
Эрүүл мэнд

Төмөр зам дэлбэлэх гэж байсан террористуудыг баривчилжээ
Канадын Онтарио мужийн өмнөд нутаг Квебек хотоос Монреаль хотын иргэн Шихеб Эссегхайер, Торонто хотын иргэн Раид Жазир хоёрыг баривчилсан байна. Цагдаагийнхан тэднийг жил гаруй хугацаанд нууцаар тандаж олон улсын алан хядагч “Аль Кайда” байгууллагатай холбоотой болохыг нь батлаад байсан юм байна.
Эрүүл мэнд

Хоригдлуудаа буудсан цагдаагийнханд 156 жил хорих ял оноолоо
“Карандиру” шоронд 1992 он болсон үймээний үеэр 111 хоригдлыг буудан хороосон цагдаагийн 23 ажилтныг шүүх ажиллагаа Бразилд дуусч тэдэнд тус бүрт нь 156 жилийн хорих ял оноолоо. Сан-Паола хотын шоронд ердөө л хоёр хоригдлын маргаанаас үүдсэн үймээн, эмх замбараагүй байдлын үеэр хууль сахиулагчид буруу ажиллаж хүч хэрэглэсэн гэж цагдаа нарыг шийтгэсэн нь энэ.
Эрүүл мэнд






























