Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ

Сири иргэдийнхээ эсрэг задардаг бөмбөг ашиглаж байна
Сирийн армийг кассетан бөмбөг ашиглаж байна гэж буруутгав. Армийнхан Маарет аль-Нуман хотын орчим босогчидтой хийсэн тулаанд нисдэг тэрэг, онгоцноос ийм бөмбөг хаясан тухай хүний эрхийг хамгаалагчид мэдээлж байна. Кассетан бөмбөг нь явган хүн, хуягт техникийн эсрэг олон зуун жижиг бөмбөг болон агаарт задарч их талбайг хамардаг.
Эрүүл мэнд

Шотланд Их Британиас салан тусгаарлаж магадгүй
Шотланд алсдаа “Британийн 300 жилийн дарлалаас” гарч магадгүй байна. Шотландын нийслэл Эдинбургт хэдэн сар үргэлжилсэн яриа хэлэлцээрийн эцэст Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Шотландын нэгдүгээр сайд Алекс Сэлмонд нар ямар нөхцөлд Шотландад тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулга явуулах талаарх хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Эрүүл мэнд

Нобелийн эдийн засгийн шагнал америк хүнд очлоо
Америкийн эрдэмтэн Элвин Рот, Ллойд Шэпли нар Альфред Нобелийн дурсгалд зориулж Шведийн банкнаас олгодог эдийн засгийн салбарын шагналыг хүртлээ. Энэ эрдэмтэд “Төлөвлөгөөт зах зээлийн практик болон тогтвортой хувь нэмрийн онол” боловсруулсны төлөө энэ хүндтэй шагналыг хүртэж байна гэж Шведийн хатан хааны шинжлэх ухааны академи өчигдөр мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Францын Ерөнхийлөгч гэрийн даалгавар хийхийг хуулиар хориглоно
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дунд сургуульд гэрийн даалгавар хийхийг хуулиар хориглох саналтай байна. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч болсон тэрээр боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл хийнэ хэмээн амласан нь энэ байсан бололтой.
Эрүүл мэнд

Дуунаас ч хурднаар тэнгэрээс унаж рекорд тогтоолоо
Австрийн шүхэрчин Феликс Баумгартнер хүн төрөлхтөний түүхэнд нэгэн шинэ рекорд тогтоолоо. Тэрээр агаар мандалд 39 километрийн дээрээс чөлөөт уналт хийхдээ замаа ердөө 10 минутанд туулж, дуунаас ч хурдан байсан нь өмнө гарч байгаагүй амжилт юм. Нью-Мехико орчимд туршилт хийсэн тэрээр 1342 километр цагийн хурдтайгаар доош унажээ.
Эрүүл мэнд

Энэтхэгчүүд Таж Махалаа хуулбарлуулах дургүй байна
Дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махалыг Дубайд хуулбарлан барина хэмээн хэд хоногийн өмнөөс тарж буй мэдээнд энэтхэгчүүд дургүй байна. Ялангуяа эртнээс ариун дагшин хэмээн итгэн биширч ирсэн энэ бунхны хуулбар барилгыг зугаа цэнгэлийн зорилгоор зочид буудал, дэлгүүрийн хэлбэрээр ашиглах гэж байгаа нь олны сэтгэлд нийцэхгүй байгаа гэнэ.
Эрүүл мэнд

Хуучин Зөвлөлтийн орны иргэд сонгуулийн дүнд итгэдэггүй
“Gallup” судалгааны төвөөс дэлхийн 125 оронд судалгаа хийж үзэхэд эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 48 хувь нь л сонгуулийн дүнд итгэдэг гэсэн дүн гарчээ. Ялангуяа Европын орнуудад иргэдийн 53-58 хувь нь сонгуулийн дүнд итгэлтэй байдаг гэнэ.
Эрүүл мэнд

Маргарет Тэтчер 87 насны ойгоо тэмдэглэлээ
Төмөр хатагтай хэмээх нэрээрээ түүхэнд бичигдэн үлдсэн Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер өчигдөрхөн 87 насны ойгоо тэмдэглэлээ. Нас дээр гарч, бие тэнхээ нь сайнгүй байх болсноос хойш төдийлэн олны өмнө харагдахаа больсон Тэтчер хатагтайг ойн баярын оройн зоог барихаар хүүхдүүдтэйгээ гарах үеэр англичууд харлаа.
Эрүүл мэнд

Европын холбоо Нобелийн энхтайвны шагналтан боллоо
Европын холбоо түүхийнхээ хамгийн хүнд цаг мөч буюу өрийн хямралаас үүдэн цаашид эвсэл нь оршин тогтнож чадах эсэх нь эргэлзээтэй болоод буй энэ цаг мөчид нэгэн хүндтэй шагналын эзэн боллоо. Норвегийн Нобелийн хороо энхтайвны шагналаа Европын холбоонд гардуулахаар шийдсэн байна.
Эрүүл мэнд

Хилларигийн дуртай стиль-үсний боолт
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэдийгээр 60 гарсан ч сүүлийн үед дуртай стиль нь үсээ боох болчихоод байгаа. Түүн шиг насны хүнд, тэр тусмаа ийм өндөр албан тушаал хашдаг улстөрч эмэгтэйд тохиромжгүй хэмээн олон нийт шүүмжилж, өөрийнх нь туслах, стилистүүд анхааруулсаар байгаа ч Хиллари Клинтон үсний боолтдоо үнэнч хэвээр л байна.
Эрүүл мэнд































