УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Польшид зөвлөлтийн үеийн 500 гаруй хөшөөг буулгах хууль баталлаа
Польшийн нутаг дэвсгэрт өнөөдөр байгаа, “коммунизмыг сурталчилсан” 500 гаруй хөшөө дурсгалыг буулгах тухай хуулийн төслийг тус улсын парламент-сейм өнгөрсөн пүрэв гарагт баталлаа.
Үндэсний дурсгалын хүрээлэнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ хууль нь оршуулгын газарт байгаа болон олон нийтэд ил биш хөшөө дурсгалуудад хамаарахгүй гэж заажээ.
Эрүүл мэнд

Орост өнөөдөр хаа сайгүй 1418 зул асааж байна
76 жилийн өмнөх яг энэ өдөр фашист герман итгэлийг эвдэн Зөвлөлт холбоот улс руу цэргийн хүчээр довтолж Аугаа их Эх орны дайн эхэлсэн өдрийг тохиолдуулан орос орон даяар өнөөдөр эмгэнлийн өдрийг тэмдэглэж газар сайгүй энэ дайн үргэлжилсэн өдрийн тоогоор 1418 зул асааж байна.
Эрүүл мэнд

“Лалын улс” бүлэглэлийнхэн Мосулын түүхэн сүмийг дэлбэлжээ
Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчид 2014 онд энэ бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль-Багдадийн “халифат” улсаа байгуулна хэмээн зарлаж байсан иракийн Мосул хотод байдаг XII зууны эхээр баригдсан түүхт “Ан-Нури” мөргөлийн сүмийг дэлбэлсэн байна.
Эрүүл мэнд

Аргентинаас гуравдугаар Рейхийн нууц агуулах олдлоо
Нийт 75 эд зүйл бүхий энэ цуглуулгыг зарим эх сурвалж нацист германы нэлээн дээд тушаалын хүмүүсийнх байж магадгүй гэжээ. Энэ дотор Адольф Гитлерийн цээж баримал, дурсгалын зүйлс байгаа юм гэж Аргентиний Аюулгүй байдлын сайд Патрисия Буллрич хэлж байна.
Эрүүл мэнд

Аризонад хэт халуунаас болж 40 гаруй нислэгийг цуцалжээ
Бүр 2016 онд Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага илтгэлдээ агаарын температур хэт халах нь агаарын тээвэрт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж бичиж байсан юм.
Ийм ч болохоор Ойрхи Дорнод, Умард Америкийн олон орон нислэгийн цагийн хуваариа сэрүүн байх орой юм уу шөнийн цагаар тааруулан хийдэг болжээ.
Эрүүл мэнд

Колумбад голландын хоёр сэтгүүлчийг хулгайлжээ
Телевизийн мэдээнд өгүүлснээр бол 62 настай сурвалжлагч Дерке Болте, 58 настай оператор Еугенио Фоллендере нарыг хулгайлсан хэргийн хариуцлагыг “Үндэсний чөлөөлөх арми” хөдөлгөөнийхөн хүлээх ёстой гэж Колумбын зэвсэгт хүчин баталж байгаа юм байна. Үйл явдал Колумбын умард нутаг, Венесуэлтэй хил залгаа Эль-Тарра нутагт, босогчид, хар тамхи наймаалгачид, хууль бус бүлэглэлүүд бугшсан газарт болжээ.
Эрүүл мэнд

Google түрэмгийлэлд уриалсан дүрс бичлэгтэй хийх тэмцлээ эрчимжүүлнэ
Мэргэжилтнүүд ийм шинжтэй контентуувыг устгах, саармагжуулах технологио улам сайжруулахаар ажиллаж байгаа юм байна. “Террорист халдлага юм уу, ямар нэг хүчирхийлэл харуулсан дүрс бичлэгийг түгээхгүй” гэж компанийн төлөөлөгчийн мэдээлэлд дурдсаныг RNS хэвлэл иш татсан байна.
Эрүүл мэнд

Португалид ойн түймрийн улмаас 61 хүн амь алдаад байна
Нийслэл Лиссабоноос 190 км зайтай орших Педроган-Гранди суурингийн ойролцоо зургадугаар сарын 17-ны өдөр эхэлж гарсан түймрийг өнөө хүртэл унтрааж чадалгүй улам хүрээгээ тэлсээр байгаа нь энэ юм. Амь алдсан хүмүүсийн ихэнх нь машинтайгаа замд явж байсан хүмүүс гэж хэвлэл тэмдэглэсэн байна.
Эрүүл мэнд

Өвөр Монголд зэвсэг үйлдвэрлэж, худалддаг 34 хүнийг баривчиллаа
Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны хууль сахиулагчид хууль бусаар зэвсэг үйлдвэрлэж, наймаалдаг 34 этгээдийг илрүүлэн баривчиллаа гэж мэдээллийн “Синьхуа” агентлаг өнгөрсөн ням гарагт мэдээллээ. Цагдаагийнхан Ордос хотоос ангийн 41 буу, 175 нэгж төрөл бүрийн буу, их хэмжээний сум олж хураан авсан байна.
Эрүүл мэнд

Лондонгийн 24 давхар барилгын түймрийн үеэр 41 хүн сураггүй алга болжээ
Их Британийн нийслэл Лондон хотын 24 давхар барилгад гарсан түймрийн үеэр 17 хүн амь үрэгдэж, 41 хүн ор сураггүй алга болоод байна гэж Sky News телевиз мэдээллээ. Өөр 79 хүн түлэгдэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэний 17 нь хүнд байна.
Эрүүл мэнд

АНУ-ын цагдаа Туркийн ерөнхийлөгчийн хамгаалагчдыг баривчлах нь
Туркийн ерөнхийлөгчийг өнгөрсөн тавдугаар сард АНУ-д айлчлах үеэр Вашингтон дахь Туркийн ЭСЯ-ны гадаа курдпыг дэмжигчид жагсч байсантай хамгаалалтын ажилтнууд зодолдсон юм байна.
АНУ-ын цагдаагийн төлөөлөгч Питер Ньюсхэм “Энэ бол хүчирхийлэл, жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гэж бид үзэж байгаа. Ийм явдлыг бид тэвчиж чадахгүй” гэж хамгаалалтын ажилтнуудыг баривчлах тухайд хэлсэн байна.
Эрүүл мэнд

Япончууд Умард Солонгосын пуужингаас хамгаалах сургуулилт хийлээ
Япон улс пуужин эсэргүүцэх Patriot систем ашиглан БНАСАУ-ын пуужингаас хамгаалах сургуулилтыг түүхэндээ анх удаагаа хийлээ гэж РИА Новости агентлаг мэдээллээ. “Комаки” баазад хийсэн энэ сургуулилтын үеэр сөрж устгах пуужин хөөргөх ширээ, хөөргөх пуужин зэргийн блээн байдлыг шалгасан байна.
Эрүүл мэнд

Орост хятадын 1000 гаруй нэрийн барааг худалдаанаас хаслаа
“Хэрэглээнээс хасах шаардлагатай гэж үзсэн нийт бүтээгдхүүний 52 хувь нь хүүхдийн тоглоом, 27 хувь нь хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдхүүн, 16 хувь нь хүүхэд, залууст зориулсан бүтээгдхүүн, 5 хувь нь хүнсний бүтээгдхүүн байсан” гэж мэдээлэлд дурджээ.
Эрүүл мэнд

Сөүлийг АНУ-тай найрамдахаа болихыг Пеньян уриаллаа
Умард Солонгосын удирдагчид Өмнөд Солонгосыг АНУ болоод БНАСАУ-тай нэгэн зэрэг түншийн харилцаатай байх ямар ч боломжгүй гээд аль нэгийг нь сонгож харилцахыг уриалсан байна. Умард Солонгосын төлөөлөгчдийн бодлоор бол Сөүл “Энэ бүс нутагт энх тайван байдлыг сахин хамгаалах баталгаа болж, АНУ-ын түрэмгийлсэн алхмуудыг хязгаарлаж байгаа БНАСАУ-ын цөмийн хүчний талаар яриа гаргаад байхын хэрэггүй” гэнэ.
Эрүүл мэнд

Москвад насанд хүрээгүй 130 хүүхдийг саатуулжээ
Зургадугаар сарын 12-нд Москва хотын Тверийн гудамжинд сөрөг хүчнээс зохион байгуулсан Авлигын эсрэг жагсаалд оролцогсдоос цагдаагийнхан насанд хүрээгүй 130 гаруй хүүхдийг баривчлан саатуулсан гэж Москвагийн Аюулгүй байдлын удирдах газрын дарга Владимир Черников ТАСС агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Эрүүл мэнд

Оросын хакерууд АНУ-ын хотуудын цахилгааныг тасалж мэднэ
Кибер аюулгүй байдлын салбарын судалгаа шинжилгээ хийдэг Dragos компанийн бэлтгэсэн тайланд ингэж бичжээ. Энэ тайланд дурдсанаар бол оросын Засгийн газарт ажилладаг хакерууд сүүлийн жилүүдэд АНУ-ын эрчим хүчний болон холбоо мэдээллийн сүлжээнүүдийг их сонирхож байгаа гэнэ.
Эрүүл мэнд

АНУ-д хорионд байсан бэлгийн боол бүсгүйг суллалаа
Түүний найз залууг Тодд Колхеп гэдэг энэ алуурчин алж барилгын талбайд булаад бүсгүйг барилгын талбай дах вагончикт гинжлэн хорьж байнга зодон, өдөр бүр хүчирхийлдэг байсан гэнэ.
Үүнээс гадна цагдаагийнхан Тодд Колхепийг өөр бас долоон хүнийг алж өөрийн барилгын талбайдаа булсныг илрүүлжээ.
Эрүүл мэнд


























