Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ
Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна
“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана
“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

АНУ-д хорионд байсан бэлгийн боол бүсгүйг суллалаа
Түүний найз залууг Тодд Колхеп гэдэг энэ алуурчин алж барилгын талбайд булаад бүсгүйг барилгын талбай дах вагончикт гинжлэн хорьж байнга зодон, өдөр бүр хүчирхийлдэг байсан гэнэ.
Үүнээс гадна цагдаагийнхан Тодд Колхепийг өөр бас долоон хүнийг алж өөрийн барилгын талбайдаа булсныг илрүүлжээ.
Эрүүл мэнд

Москвад сөрөг хүчний цуглаанд оролцогсдыг хоморголон баривчилж байна
ОХУ-ын нийслэл Москва хотод Алексей Навальный тэргүүтэй сөрөг хүчнийхний зохион байгуулж байгаа авлигын эсрэг жагсаал цуглаанд оролцогсдыг хууль хүчнийхэн баривчилж эхэллээ.
Өчигдөр орой 17,00 цагийн байдлаар гэхэд л Москвад 400 гаруй хүнийг баривчлан саатууллаа хэмээн ОВД-Инфо хэвлэл мэдээлжээ.
Эрүүл мэнд

Трампыг гадаадаас санхүүжлээ хэмээн шүүхэд өгөх нь
Америкийн Мериленд мужийн прокурор Брайан Фрош болон Колумба тойргийн прокурор Карл Расин нар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалдаа орсны дараагаар гадаад орноос санхүүжилт авсан нь авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж шүүхэд өгөх гэж байгаагаа зарлалаа хэмээн The Wall Street Journal хэвлэл даваа гарагт мэдээллээ. Тэд Ерөнхийлөгчийг “гадаадын зкасгийн газраас сая сая доллар авсан” гэж буруутгаж байна.
Эрүүл мэнд

Хэвлэлүүд: “Лалын улс”-ын тэргүүн Аль Багдадиг устгалаа
Сирийн Ракка хотод байсан алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн байрлалыг агаараас бөмбөгдөх үеэр тэдний удирдагч Абу Бакр аль-Багдади амь үрэгдлээ гэж Сирийн хэвлэлүүд мэдээлж байна.
Британийн Daily Mail хэвлэл ч бас агаараас цохилт өгсний дараахан удирдагч аль-Багдади амь алдсан гэж мэдээлжээ. Гэхдээ энэ бүхнийг албан ёсоор баталсан ямар нэгэн мэдээлэл одоохондоо алга байна.
Эрүүл мэнд

Пуэрто-Рикагийн иргэд АНУ-д муж болон нэгдэхээр саналаа өгчээ
Гэхдээ АНУ-ын Бүгд найрамдахчуудаас бүрдсэн Конгресс үүнийг нэг их сонирхохгүй байгаагаас энэ хүсэлтийг нь хүлээн авахгүй байж мэдэх юм. Нөгөө талаар энэ санал асуулгад тус улсын нийт сонгогчдын дөнгөж 23 хувь нь оролцсон юм байна.
Эрүүл мэнд

Их Британийн парламентын сонгуулийн эцсийн дүн гарлаа
Тооллогын дүнгээс үзэхэд консервативчууд 318 мандат авсан бол түүний гол өрсөлдөгч лейбористууд 262 суудал авахаар болжээ. Гуравдугаар байрт Шотландын үндэсний нам 35 суудал авсан байна. Либерал ардчилсан нам 12, Ардчилсан нэгдлийн нам 10, Уэльсийн нам гурван суудал авчээ. Ногоонтны нам мөн нэг суудал авсан байна.
Эрүүл мэнд

Оросын рекэтлэгчид мөнгө өгөөгүй бизнесмэнийг амьдаар нь оршуулчихаж
Оросын хикмет Салаевын рекетийн хамтрагчид нэгэн бизнесмэнээс 30 сая рубль нэхээд өгөхөөс татгалзсаных нь төлөө Люберецкийн оршуулгын газарт аваачаад амьдаар нь оршуулахдаа ганцхан гар утасыг нь орхижээ.
Бизнесмэн эр өөрийн дүү Исмаил руугаа утасдаж хэлснээр тэр нь дарамтлагчдад 1,2 сая рубль, шинэ BMW машинтайгаа өгч байж ахыгаа хаана ”оршуулсныг” хэлүүлж авсан байна. Бизнесмэний дунд чөмгийг хугалсан тул тэрээр одоо эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ.
Эрүүл мэнд

Японы парламент Эзэн хааны титмийг амьдад нь шилжүүлэхийг дэмжлээ
Японы парламент баасан гаригийн хуралдаанаараа эзэн хаан Акихитогийн эрх мэдлтийг шилжүүлэх тухай хуулийг баталлаа. Reuters агентлагийн мэдээлснээр бол эзэн хааны эрх мэдлийг хан хүү, 30 настай Нарухитод шилжүүлэх ёслол дараа оны сүүлчээр болох бололтой.
Эрүүл мэнд

Нью-Йоркт оросын “дархлагдсан гэмт хэрэгтэн” 33 хүнийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотод оросын “дархлагдсан гэмт хэрэгтэн” Ражден Шулайн удирдсан, Зөвлөлт холбоот улсын бүрэлдхүүнд байсан улсуудаас гаралтай хүмүүс нэгдсэн гэмт хэргийн томоохон бүлэглэлийг илрүүлэн баривчиллаа гэж Нью-Йоркийн өмнөд тойргийн албан ёсны сайт мэдээллээ.
Эрүүл мэнд

NASA Ангараг руу нисгэхээр 12 нисэгч сонгож авчээ
Сарны нөгөө тал руу, магадгүй Ангараг гариг руу хамгийни анх нисэх таван эмэгтэй, долоон эрэгтэй нийт 12 хүнийг америкийн сансар судлалын NASA агентлаг сонгож авлаа гэж Хьюстон дахв Жонсоны нэрэмжит Сансрын төвд болсон ёслолын үеэр НАСА агентлагийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Роберт Лайфут мэдэгджээ.
Эрүүл мэнд

Их Британид парламентын ээлжит бус сонгууль болж байна
Их Британид өнөөдөр Парламентын ээлжит бус сонгууль болж өглөө 7,00 цагт тус улсын сонгуулийн санал хураах 40 мянган байр үүдээ нээн санал хурааж эхэлсэн байна. Энэ удаагийн сонгуульд санал өгөх 46,4 сая сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн юм байна.
Эрүүл мэнд

Умард Солонгос Японыг АНУ-аас өмнө үнс нурам болгоно гэнэ
“Хэрэв Япон үнэхээр аюулгүй байдалдаа сэтгэл зовнидог юм бол өөрийнхөө нутаг дэвсгэрээс америкийн цэргийн баазуудыг гаргах ёстой. Ингэхгүйгээр шинэ нөхцөл байдал үүсэх юм бол японы газар нутаг АНУ-аас ч урьтаад үнс нурам болж магадгүй гэж мэдэгдэлд дурджээ.
Эрүүл мэнд

Чех 2019 оноос үслэг амьтан үржүүлэхгүй
2019 оны нэгдүгээр сараас эхлээд Чех улсад арьсыг нь ашиглах зорилгоор амьтан үржүүлэх фирмүүдийн үйл ажиллагааг зогсоон хаах тухай хуулийг тус улсын парламент баталлаа.
“Ийм бизнес XXI зууны хэм хэмжээнд тохирохгүй” гэж энэ хуулийн төслийг санаачлагчдын нэг Йиржи Коубек хэлсэн байна.
Эрүүл мэнд

Ираны парламентад зэвсэглэсэн этгээд гал нээлээ
Орон нутгийн цагаар өглөөний 10,30 цагт зэвсэглэсэн дөрвөн этгээд парламентын ордонд дайрч ороод хамгаалалтын ажилтнууд руу эмх замбараагүй гал нээсэн гэж ираны ISNA агентлаг мэдээлжээ. Одоогийн байдлаар зэвсэгт этгээдүүдийг парламентын нэгэн албан өрөөнд оруулан бүслээд баривчлахаар ажиллаж байна.
Эрүүл мэнд

Туркт Amnesty International-ийн орон нутгийн тэргүүнийг баривчиллаа
Туркийн эрх баригчид Измир хотод олон улсын хүний эрхийг хамгаалах Amnesty International байгууллагын орон нутгийн салбарын тэргүүн Танер Кылычийг баривчлан саатууллаа хэмээн Reuters агентлаг мэдээллээ. Түүнийг 2016 оны зун Туркт болсон цэргийн эргэлт хийх оролдлогод оролцсон хэмээн саатуулсан байна.
Эрүүл мэнд




























