Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэлдэйн амилсан дүр болохын тулд 100 мэс засалд 100 мянган доллар зарцуулжээ


Охидууд  барби хүүхэлдэй шиг болохыг хүсдэг нь тийм ч хачирхалтай зүйл биш. Харин эрчүүд дунд амьдаараа хүүхэлдэй болохыг хүсэх хүн хэр олон бол...Ямартай ч Жастин Жедлика хэмээх 32 настай эр барбигийн найз залуу болох Кений дүрийг өөрийн биеэр бодитоор бүтээхээр шийдсэн юм. Үүний тулд тэрээр том, жижиг, хүнд хөнгөн нийлсэн 100 шахам мэс засалд орж, үүндээ 100 гаруй мянган ам.доллар зарцуулжээ. Тэрээр зөвхөн хамартаа гэхэд таван удаа мэс засал хийлгэж, эрүү, хацар, уруул гээд нүүрэндээ мэс хүргээгүй газар бараг үлдээгүй байна. Үүний дүнд тэрээр одоо Кений дүрд тун дөхөж очоод байгаа юм. АНУ-ын Нью-Йоркоос гаралтай Жастин 17 насандаа Майкл Жексоноос үлгэр дуурайл авч мэс заслын аргаар өөрийгөө төгс төгөлдөр болгож болох юм гэсэн санаа авчээ.


Ингэхдээ тэрээр Барбигийн найз залуу Кен шиг болохыг хүсч нүүр царайгаа өөрчлүүлээд зогсохгүй, түүн шиг булчинлаг биетэй болохын тулд силикон хүртэл шахуулжээ. Түүнээс мэс заслын ширээнд хэвтэхийн оронд яагаад зааланд очоод фитнес, бодибилдингээр хичээллэж болохгүй гэж хэмээн сэтгүүлч асуухад хэрвээ жинхэнээсээ биеэ хөгжүүлж, булчинтай болохыг хүсвэл урт удаан хугацааны хөдөлмөр шаардана. Тэгээд ч жимд явах төлбөр мэс засал хийлгэхээс ч үнэтэй тусах учраас богино хугацаанд үр дүнд хүрэх илүү сайн арга нь мэс засал хэмээн ярьжээ.

Амьдаараа Кен хүүхэлдэй болсон Жастин мөн л амьд барби гэгддэг Украины Валерия Лукьянова бүсгүйтэй уулзаж байсан ч тэд хэн хэндээ ер таалагдаагүй, бие биеэ хармагцаа үзэн ядсан хэмээн ярьж байсан юм.


0 Сэтгэгдэл
SONIRHOLTOIL YUM BNSHDEE HORVOO ERTUNTSUD GANTS NEG IIM HUN BHAD YAHAV DEE.ENE UUNIIG HIIGEEGUI BOL BAS OOR NEGN GARCH IREHL BSAN BHDAA
ymar ***** tsarai ve
***** *****
Horwoogiin hamgiin durakiin hun bna daa medq ee iim tsaraitai em ch bai er ch bai harsan shal P***a shig sanagdlaa hmm ingej ywhaar U***n deer biz
мөнгө ч яахав цаас хайран эхээс заяасан бие хүн болж төрөхийг хүсээд ч чадахгүй хэдэн сая хүүхэд нарт ертөнцөд анхны амьсгалаа аваад нас барж зарим нь хэвлийдээ үхэж байхад аргаа барсан амьтан бэ хайран бие.
ogiudas hurchlee
hhahahh nuguu huuhen iluu um bna oo
udahgui huguu odgerel avgai iim zasvar hiilgeh biz,buten zasvart orood hanaagui tegeed ch odoo ur dun n alga bolj emee turhunduu duhsun haragdsan
tseej bol arai bish baina oo nil silicon
адилхан биш байнаа гэж хэлээд сэтгэлээр унагаах юмсан хахаха
xaxa tehh
Zawaarsan huur we pizda chin
Хамгийн их уншсан