Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Баянгол дүүрэгт цэрэг татлага НЕБ-ын 96 дугаар сургуулийн байранд эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
Femen-чүүд фашизмын эсрэг нүцгэллээ

Эмэгтэйчүүдийн Femen хөдөлгөөний идэвхтнүүд Европт фашизм дэлгэрэхийн эсрэг Парис хотын Елисейн талбайд нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Энд Францын барууны сөрөг намын төлөөлөгч Марин Ле Пен хэвлэлийн хурал хийлгэж байсныг тасалдуулахаар тэд ийн жагссан байна. Хөдөлгөөний идэвхтэн 20 бүсгүй уруул дээрээ Гитлерийн сахал, нүцгэн цээжин дээрээ Европын холбооны далбаа зурж, фашизмын эсрэг “Фашизмын халдвар” гэсэн уриа бичжээ. Хэвлэлийн хуралд ирж байсан сэтгүүлч суралжлагчид тэднийг бүчин үйл явдлыг сурвалжлах гэж байхад цагдаагийнхан ирж тэднийг саатуулсан байна.
Femen-ийнхэн Марин Ле Пений зохион байгуулах гэж байгаа арга хэмжээг тасалдуулсан нь ганц энэ удаа биш. 2013 оны аравдугаар сард энэ бүсгүйчүүд францын баруун хойд нутагт улстөрчийг явж байхад нь бас саад болохыг оролдож байсан юм.
Марин Ле Пений тэргүүлдэг “Үндэсний фронт” барууны үндэсний үзэл баримталж Францыг Европын холбооноос тусгаарлахыг уриалдаг юм. Мартин Ле Пен ирэх тавдугаар сард болох парламентын сонгуульд амжилттай оролцоно гэж тооцоолж байгаа юм.

0 Сэтгэгдэл