Монгол Улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо
Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалтын тогтолцоог бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөлөө
Энэ жил 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо тариалжээ
Монгол Улсын Засгийн газар нийтдээ 30 их наядын зардлыг бууруулсан амжилтыг гаргалаа
Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна
Мексикт муу ёрын сүнсийг тахих ёслолдоо итгэгчид хүүхдийнхээ нүдийг сохолжээ
Мексикийн Несауалькойотль хотод амьдардаг Риосийн гэр бүлийнхэн муу ёрын сүнс тахих ёслолд үйлдэж, таван настай хүүхдийнхээ нүдийг сохолсон аж. 2012 онд энэ гэр бүлийнхэн хүчтэй газар хөдлөлтөөс зугатахын тулд муу ёрын сүнс тахих ёслол үйлджээ. Гэрийнхээ шалаар дүүрэн дүрс зурж, түүндээ суугаад гаж ёслол үйлдэж эхэлсэн энэ гэр бүлд бяцхан хүү байсан аж.

Ээж, нагац эгч, хоёр ч нагац ах бас эмээ өвөө нь хачин зан үйл үйлдэхийг таван настай Фернандо Калеб хүү гайхан харж зогсчээ. Ээж нь хүүг “нүдээ ань эсвэл цаашаа хараад зогс” хэмээн зандарсан ч хэтэрхий их айсан хүү нүдээ бүлтийлгэн харж зогсчээ. Гэтэл зан үйлдээ улайрсан ээж нь түүнийг ухасхийн барьж аваад садан төрөлтэйгээ хамтран хутгаар нүдийг нь ухаж авсан гэнэ.

Хүүхдийн хашгирах уйлах чимээг сонссон хөршүүд нь цагдаа дуудсан байна. Цагдаа хаалгыг нь эвдэн ороход хагас нүцгэн суугаад муу ёрын зан үйл үйлдэж байна хэмээн итгэсэн тус гэр бүлийнхэн шалаараа дүүрэн цусан толботой, хүү тэдний голд хэвтэж байсан гэнэ. Хөршүүдийнх нь яриагаар энэ гэр бүлийнхэн маш их сүсэг бишрэлтэй хүмүүс аж. Үргэлж мөргөж залбирч явдаг ч чухам юуг ингэж их шүтдэггийг нь ер мэддэггүй байж. Гэмт этгээдүүдийг шүүх ажиллагаа хоёр жилийн турш үргэлжилж, энэ хэрэгт оролцсон хүн бүрт 30 жилийн хорих ял оноожээ. Харин өнөөдөр долоон настай Фернандо хүү хиймэл нүд суулгуулж, орчиндоо дасах эмчилгээ хийлгэж байгаа. Хүүг нэгэн гэр бүл өргөн авч асарч хүмүүжүүлж байгаа гэнэ.
tiim ih itgel bishreltei bol uuriinhuu nudiig uhah ni yaasiin?
soliotoi garuud we. nowshuudiin nvdiig ni bas uhwal taarna
shuud buud

0 Сэтгэгдэл
2014.11.10
2014.10.30
2014.10.21