Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путин тэднийг Украин руу хэрхэн үхэл рүү илгээснийг орос цэргүүд ярьж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины илгээсэн Оросын зэвсэгт хүчний цэргүүд Украинд болж байгаа үйл явдал, цуст дайны талаар үнэнийг ярьж байна гэсэн материалыг Newsweek сэтгүүл гадар нүүрэндээ толгой  гарчигтайгаар нийтэлжээ.
        
Хэвлэлд бичсэнээр бол Костром мужийн Садиславск хотхоны иргэн орос эмэгтэй Людмила Малинина орос цэргүүд нутгийн оршуулгын газарт нэгнийгээ харанхуй шөнөөр нууцхан оршуулж байгааг харснаа сэтгүүлчдэд нулимс дуслуулан ярьжээ. Түүний ярьснаар бол оройн 20,00 цагийн үед оршуулгын газарт ачааны машин ирээд хэд хэдэн биерхүү залуу гарч ирснээ булшны нүх ухаж яг л ямар нэгэн юм хулгайлж байгаа юм шиг нууцаар ажилласан гэнэ.
Хөрш эмэгтэйчүүд нь ч ийм нууцлаг оршуулгыг харснаа бас ярьжээ. Тэдний хэлснээр бол оршуулгын газрын ихэнх хэсэг нь ийм нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн оршуулга болсон гэснийг энэ өгүүлэлд дурджээ.
Оросын зэвсэгт хүчний нэг цэргийн ярьснаар бол түүний алба хаадаг 98 дугаар бригадыг ёстой л Украины зүүн бүсэд үхэл рүү нь илгээсэн гэнэ. Түүний зэвсэг нэгт хэдэн арван нөхөд нь украинд нас барсан бол нэг хэсэг нь Ростовын эмнэлэгт хүнд шархнаасаа болж нас баржээ. Бас нэг хэсэг нь Орос руу австай буцсан гэнэ. Түүний ярьснаар бол Украин руу очсон хэн ч гэсэн ингэж “ачаа 200” болох байх гэсэн айдастай явж байгаа гэнэ.
“Биднийг Украин руу байлдуулахаар явуулж байгаа гэж хэн ч мэдээгүй, зүгээр л хээрийн сургуульд гарч  байгаа юм байх гэж бодсон. Украин руу явуулж байгааг мэдсэн бол бүр Костромд байхдаа л халагдах байсан. Би чинь хоёр жаахан хүүхэдтэй хүн шүү дээ” гэж оросын тэр цэрэг ярьжээ.
Донбасс руу илгээсэн орос цэргүүдийн ихэнх нь ерөнхийлөгч Владимир Путиныг, Новороссия гэж улс байгуулах гэсэн түүний эрмэлзлийг дэмжихгүй байгаа гэнэ. Орос цэргүүдийг украинд оруулахдаа орос гэдгийг нь таниулахгүйн тулд барууны орнуудын дүрэмт хувцас өмсүүлдэг гэнэ.
“Хэн ч цэргийн албан хаагчидтай гадаад оронд байлдахаар явж байгаа шүү гэсэн нэмэлт гэрээ контракт байгуулаагүй” гэж тэр цэргийн албан хаагчийн ярьсныг хэвлэлд онцолжээ. “Би хэзээ ч ийм зүйлд сайн дураараа  оролцохгүй, маргааш гэхэд л биднийг махан таташ болгохоор өөр нэг тийшээ илгээх нь байна шүү дээ. Хэн нэгэн нь үнэнийг бидэнд хэлсэн бол бидний хэн нь ч сарын мянган долларын төлөө тэгэж явахгүй байсан” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй, 30 настай офицер ярьжээ.
“Украинд болж байгаа мөргөлдөөн бүр өнгөрсөн хавраас л сунжирч эхэлсэн” хэмээн хэвлэл тэмдэглэсэн байна. Дөрөвдүгээр сарын 16-нд цэргийн хээрийн дүрэмт хувцастай босогчид зүүн Украины Славянск хотын захиргааны байрыг бүсэлж эхэлсэн. “Бид ЗХУ-д төрсөн, үнэнч Орост хүмүүс. Яг л Крым шиг” гэж босогчдын нэг ярьсныг хэвлэл иш татжээ.
Зургадугаар сарын 2 гэхэд “ачаа 200” тээсэн анхны машинууд Орост ирсэн. Тэр машинаар оросын цэргийн “сайн дурын” албан хаагчдын 31 шарил ирсэн юм. Тэдний ихэнх нь сайндаа л 30, цөөн хэд нь 40 орчим настай байсан” гэж Newsweek сэтгүүл өгүүллээ төгсгөжээ.

0 Сэтгэгдэл
АНУ ИЙМ ТАРИХ УГААХ ГЭСЭН ПИАРЫГ МЭРГЭШЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙНЭ ШҮҮ ДЭЭ. МЭДЭХГҮЙ БИШ.
hugacaat cergiin anguid medeej baighui gereet yumuu sain duriinhan l bgaa xarin ted yu hiij bgaagaa meddeg humuus tegeheer ene bas l huuramch tarhi ugaalt
Энэ цэрэг хүний яриа биш байна.Ямар ч цэрэг дайнд явахдаа үхэл рүү явуулсан гэж хэлэхгүй.Тэгээд ч Украйн руу байлдахаар явах цэргийг заавал сайн дурынхнаар бүрдүүлнэ.Испани,Вьетнам,солонгост дандаа тэгж байсан.Ил тод тушаалаар Чечень,Афганистаны дайн шиг үед л тушаалаар анги нэгтгэлийг тулалдаанд оруулдаг.Тэгэхээр энэ зохиомол зүйл байна.
gehdee dain l bol dain zerguud bol tushaal bieluulj baigaa ard irged tednii ami hairan yum..
Yltgui l USA zagvar daa, tarhi ugaah
MONGO AVCH HUDALAA UHUULGA HIIDEG SETGYYLCHED BAS BN BNAA...
За даа оросууд тийм их хүний дээд хэзээ байсан юм. Саяхан өөрийнхөө Чеченд дайн хийхдээ яаж шүү алийгаа алдаж байсныг мартаа юу. Дарга нар нь ***** хэрэгслээ нөгөө талдаа доллараар зарсан шиг, харин үхэж үрэгддэг нь нөгөө л цэрэг. Би зохиосонгүй оросуудын өөрсдийнх нь хийсэн баримтат кино байдаг юм олж үзээрэй.
Америкчууд өөрийн орны ард иргэдийн тархийг ингэж угаагаад сурчихсан юм.
ОРОСУУД ХЭЗЭЭ Ч МУУХАЙ ЗАН ГАРАХГҮЙ БАРУУНХАНЫ ОРОСЫГ ХУДАЛ ГҮТГЭЖ ГАНЦААРДУУЛАХ ГЭСЭН САНАА.САЯХАН ПУТИН ТЭДНИЙГ ХЭЛЭХ ШУДАРГААР ХЭЛСЭНД ӨШИРХӨЖ БАЙГАА ЮМ.ОРОСООР ОРОЛДООД ХЭРЭГГҮЙ.ОРОС ЦЭРГҮҮ ИЙМ ХУЛЧГАР БИШ ЭНЭ УРВАГЧ УКРАЙНЫ ЯРИА БАЙНА.ТЭГЭЭД МУУРЫН САХАЛААР ХУЛГАНА ОРОЛДОХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ....
Наад сэтгүүлийнхээ он, сарыг нь ядаж хараач дээ. 10.09.2014 л гэж байх шиг ээ.
Янз бүхийн орноос очсон сайн дурынхан бол бий. Украины талд ч бий.
Доннбасс бол уурхайчдын өлгий нутаг. Цэргийн алба хаагаагүй уурхайчин байдаггүй юм. Афганы ахмад дайчид ч их бий. Украйнд Т-72 байхгүй, хийдэг ч үгүй юм. Т-64 бол бий. Юмаа мэдэж байж ярь даа, хүү минь.
O
Үнэндээ өөрийгөө зарласан БНУ-ынхан Украйнаас илүү байлдааны болон хүн хүчний нөөцтэй. Уяир нь Украйны армийн дээд удирдлага Орос үндэстнийх нь гарт байдаг. Тиймээс армиа бэхжүүлэхгүйг хичээсээр одоо ийм байдалд орлоо. Донецк, Луганск руу хийсэн дайралтыг зохион байгуулагч нь цагдаагийн генерал байсан. Нэг хоср хот чөлөөллөө гэж зарлаад л маргааш нь бүслэгдлээ гэж ухраад л. Гэтэл нөгөөдүүл нь армийн офицерууд оперативийн мэргэжилтнүүд, сайн дурынхан нь армийн хуучин албан хаагчид. Харин Украйны армид шинэ татагдсан цэргүүд, улстөрчдийн шахааны хулхи цээживч, хуучин Варшавын гэрээний орнуудын устгаагүй нөөцийн чанаргүй сум хэрэгсэл, дээр нь армийг нь цагдаагийн генерал удирдана. Бүх техник нь хог дээр хаях болсон 1980-аад оных. Тэгээд эцэстээ ийм л боллоо доо. Одоо амрикчууд зөвхөн энд бичсэн шиг сэтгэл санааны дэмжлэг л үзүүлж байх шив. Яана даа Украйнчууд. Буёдын тоглоом боллоо. Орос Америк хоёр украйнчуудыг турхирч нутаг дээр нь байлдаж байна. Эцэстээ украйнчууд л хохирч байна.
Ер бүх юм өөрийн гэсэн гарз хохирлыг авчирдаг байхгүй юу. Сүүлийн үед ***** ч гэсэн "ДОХ"-той болсон ш дээ, эрхмүүд ээ!
мерик лалыг ямар болгосон бэ ёстой гоё ардчилал хөгжөөд, дуртай үедээ бөмбөг дэлбэлж гоё байна.
Оросын хэн нэгэн ийм зүйл ярьсан тохиолдолд түүний хувь заяаг гаргуунд нь гаргах нь амерткуудын ман чанарын илэрхийлэл. Даанч тийм тохиолдол гараагүй, гарах ч үгүй болохоор хэн ч үнэмшихгүй зүйлээр тэнэгчүүдийн тархийг угаахаар оролдох юм. Манай зарим нөхдүүд түүнийг нь хуулбарлан орчуулж байгаа нь тэдний амжилт бололтой.
ямар ч баримтгүй худлаа мэдээлэл тавих юм аа тэр тэгсэн энэ ихнгэсэн гэсэн
хэзээ цэрэг хүн ийм юм ярьж байсан юм үнэн бол тангарагаасаа няцаж байна шүүдээ
Оросуудаа өмөөрсөн бааснууд ичээч Украйны Т72 танк СУ 25 дайрагч онгоцуудыг оновчтой унагаж Украйны мэрэгжлийн цэргүүдээр бүрдүүлсэн явган цэргийн батальоны эсрэг мэргэн буучид түүж байгаа нь Новороссия ийн партизанууд хийдэг гэж бодоо юу
Янз бүхийн орноос очсон сайн дурынхан бол бий. Украины талд ч бий.
Доннбасс бол уурхайчдын өлгий нутаг. Цэргийн алба хаагаагүй уурхайчин байдаггүй юм. Афганы ахмад дайчид ч их бий. Украйнд Т-72 байхгүй, хийдэг ч үгүй юм. Т-64 бол бий. Юмаа мэдэж байж ярь даа, хүү минь.
мерик лалыг ямар болгосон бэ ёстой гоё ардчилал хөгжөөд, дуртай үедээ бөмбөг дэлбэлж гоё байна.
Аль дээр үеийн мэдээ байна аа. Үхсэн гээд нэр устайгаа гарсан цэргүүд нь бүгд амьд, ярилцлага өгсөн шүү дээ. Анх гарсан мэдээгээр Псковын десантын дивиз Украинд бүрэн устгагдсан гэж байсан даа. Бүгд анги, байрлалдаа байгаа. Бүхэл бүтэн дивиз тэгээд бүр агаарын десантынхан очиж, очиж украинчуудад алуулаад байхдаа яах вэ дээ.
Үнэндээ өөрийгөө зарласан БНУ-ынхан Украйнаас илүү байлдааны болон хүн хүчний нөөцтэй. Уяир нь Украйны армийн дээд удирдлага Орос үндэстнийх нь гарт байдаг. Тиймээс армиа бэхжүүлэхгүйг хичээсээр одоо ийм байдалд орлоо. Донецк, Луганск руу хийсэн дайралтыг зохион байгуулагч нь цагдаагийн генерал байсан. Нэг хоср хот чөлөөллөө гэж зарлаад л маргааш нь бүслэгдлээ гэж ухраад л. Гэтэл нөгөөдүүл нь армийн офицерууд оперативийн мэргэжилтнүүд, сайн дурынхан нь армийн хуучин албан хаагчид. Харин Украйны армид шинэ татагдсан цэргүүд, улстөрчдийн шахааны хулхи цээживч, хуучин Варшавын гэрээний орнуудын устгаагүй нөөцийн чанаргүй сум хэрэгсэл, дээр нь армийг нь цагдаагийн генерал удирдана. Бүх техник нь хог дээр хаях болсон 1980-аад оных. Тэгээд эцэстээ ийм л боллоо доо. Одоо амрикчууд зөвхөн энд бичсэн шиг сэтгэл санааны дэмжлэг л үзүүлж байх шив. Яана даа Украйнчууд. Буёдын тоглоом боллоо. Орос Америк хоёр украйнчуудыг турхирч нутаг дээр нь байлдаж байна. Эцэстээ украйнчууд л хохирч байна.
АМЕРИКУУД ХУДЛАА ШААЖ БАЙНА.
Naaduul chin tseregshdee haha. TUUND yamar ch Songolt baihgui. AMAR AIN UKRAIN URUU BOL YAVAHGUI CH GEH SHIG HAHA. DURAARAA AIN? BAILDAANII TSAGIIN HUULIAR SHIITGEVEL TAARAH NUHDUUD BAINA. AMERIKUUD TSERGUUD YADGIIN BOL. IRAK URUU BOL YAVAHGUI GEDGIIN BOLOV UU? ZUVHUN AMERIKT ALBA HAANA GEVEL YADGIIN BOL HAHA.
Цэргийн сэтгэл зүй талаас нь харвал Орос цэргүүд хэзээ ч ийм юм ярьдаггүй. Америкийн бургерүүд л дандаа ингэж яншиж байдаг. Түүнийг орос цэрэгт буулгахаар огт зохихгүй байгаа биз? Энд Украйнд байлдсан нэг ч "амьд" албан хаагчийн яриа алга. Дандаа л үхэгсэд ярьжээ. Барууныхан дандаа ийм балиар юм хийдэг, энэ төөрөгдүүлэх гол технологи нь л доо. Гэхдээ наад мангарууд чинь үндэсний менталитетийг огт мэддэггүй, дэлхий бүгдээрээ бидэнтэй адилхан болсон гэж итгэдэгт л сул тал нь байдаг юм шүү дээ.
За даа оросууд тийм их хүний дээд хэзээ байсан юм. Саяхан өөрийнхөө Чеченд дайн хийхдээ яаж шүү алийгаа алдаж байсныг мартаа юу. Дарга нар нь ***** хэрэгслээ нөгөө талдаа доллараар зарсан шиг, харин үхэж үрэгддэг нь нөгөө л цэрэг. Би зохиосонгүй оросуудын өөрсдийнх нь хийсэн баримтат кино байдаг юм олж үзээрэй.
Notolgoogui medeelel bitgii tavij bai l daa.
Хамгийн их уншсан