АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Нийтийн бие засах газарт түгжигдээд 4 хоног ороолт нэхжээ
Британийн Саффолк гүнлэгийн Филикстоу хотод 82 настай эмээ нитийн ариун цэврийн өрөөнд түгжигдээд дөрвөн хоног болж арай л эмгэнэлтэйгээр өтгсөөгүй байна.
Глэдис Филлипс хатагтай дэлгүүрээс эд зүйл худалдан авсныхаа дараа шууд л нийтийн бие засах газарт орсон чинь хаалга нь эргээд онгойдоггүй гэнэ. Хэвлэлд бичсэнээр бол энэ бие засах газрыг хараахан нээж амжаагүй, хаалга үүд нь техникийн хувьд бэлэн болоогүй байсан, харин эмээ яаж орсон нь тодорхойгүй гэнэ.
Хаалга нь түгжигдсэнийг мэдсэн Глэдис эмээ хашгирч, хана нүдэж тусламж дуудсан ч хэн ч ирсэнгүй. Ингээд тэрээр тэндээ дөрөв хоног пальтогоо дэвсээд унтаж, худалдаж авсан байсан хатаасан талх, гаатай чихрээр гол зогоож байжээ. Энэ бүхий л хугацаанд эмээ мөн л худалдаж аваад байсан ноосон утсаараа ач хүүдээ ороолт нэхэж байсан гэнэ.
Эмээ гэртээ ганцаараа байдаг болохоор хэзээ ч гар утас авч явж байгаагүй ямар ч харилцаа холбоогүй гацжээ. Азаар дөрөв дэх хоногт нь ажиличн ариун цэврийн өрөөг будахаар ирж тэтгэврийн эмээг олж авсан байна. Энэ явдал эмээгийн эрүүл мэндэд ямар нэгэн аюул учруулаагүй гэжээ.
Британийн Саффолк гүнлэгийн Филикстоу хотод 82 настай эмээ нитийн ариун цэврийн өрөөнд түгжигдээд дөрвөн хоног болж арай л эмгэнэлтэйгээр өтгсөөгүй байна. Глэдис Филлипс хатагтай дэлгүүрээс эд зүйл худалдан авсныхаа дараа шууд л нийтийн бие засах газарт орсон чинь хаалга нь эргээд онгойдоггүй гэнэ. Хэвлэлд бичсэнээр бол энэ бие засах газрыг хараахан нээж амжаагүй, хаалга үүд нь техникийн хувьд бэлэн болоогүй байсан, харин эмээ яаж орсон нь тодорхойгүй гэнэ.

0 Сэтгэгдэл