Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улстөрчид рүү юу шиддэг юм бэ: Өндөг, байцаа, гутал, ном

Монголын эдийн засгийн форумыг хааж УИХ-ын дарга З.Энхболдыг үг хэлж байхад нь Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар түүн рүү оймсоо шиджээ.
Ер нь алив улстөрчийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн элдэв зүйлээр шидэх нь манай гариг дээр нэг биш удаа. Эсэргүүцэгчид улстөрчид рүү юу юу шиддэг, хэн рүү шидэж байсан бэ.

Гутал

Гутлыг улстөрч, төрийн тэргүүн рүү шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн 9 тохиолдол байдаг юм байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао, Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили, Олон улсны Валютын сангийн тэргүүн Доминик Стросс Кан, Самар хотын дарга Виктор Тархов, Суданы ерөнхийлөгч Омар аль-Сашир, Туркийн ерөнхий сайд Режап Тайип Эрдагон, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, Грекийн ерөнхий сайд Георгиас Папандреу нарыг олон нийтийн өмнө үг хэлж байхад нь эсэргүүцэгчид гутал шидэж байжээ.

Хамгийн сонин тохиол нь 2008 оны арванхоёрдугаар сарын 14-нд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийг Багдадад хэвлэлийн хурал хийж байхад египетийн “Аль-Багдадиа” телевизийн сурвалжлагч Мантазар аль-Зейди өөрийнхөө гутлыг шидэж “Энэ бол иракчуудын бэлэг. Энэ бол чам шиг нохойд зориулсан хагацлын үнсэлт” гэж хашгирсан. Буш нисэн очсон гутлаас бултаж чадсан юм.


Ном, баримт бичиг

Украины Дотоод хэргийн сайд асан Юрия Луценко, Грекийн Сангийн сайд Эвангелос Венизелос, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама
2010 оны аравдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Филадельфид үг хэлж байхад нь нэгэн нүцгэн эр ерөнхийлөгч рүү ном шидсэн нь түүний толгойг оносон.

Лонх

Киргизийн парламентын гишүүн Бактыбек Калмаматов, Германы канцлер Ангела Меркель

Германы канцлер Ангела Меркелийг 2012 оны наймдугаар сарын 22-нд Кишинев хотноо явж байхад нь 23 настай нэгэн эр түүний цуваа руу “Молотовын коктейль” шидсэн. Шатаагч шингэнтэй лонх Молдавын ерөнхий сайд  Владимира Филатын машинд туссан байна. Энэ үеэр хэн нэгэн нэрвэгдээгүй байна.

Будаг

Грекийг хариуцсан Еврокомиссын тэргүүн Хорст Рейхенбахын байшин руу танхайчууд  2012 оны тавдугаар сард  будаг цацаж, машиныг нь шатаасан. Энэ хэргийн хариуцлагыг грекийн “Луканикос” бүлэглэл хүлээсэн байна.

Баримал

Италийн ерөнхий сайд Сильвио Берлускониг Миланд өөрийн талынхандаа хандан үг хэлж байхад нь 42 настай эрэгтэй Миланы сүмийн дүрс бүхий хүнд баримал шидсэн байна. Үүний улмаас Берлусконигийн уруул гэмтэж хоё ч шүд нь хөдлөн хамар нь хугарсан. Гэмт этгээд өмнө нь сэтгэл мэдрэлийн эмчийн хяналтад байсан нэгэн байжээ.

Өндөг

Улстөрчид рүү өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлэх нь хамгийн түгээмэл арга.
ОХУ-ын Боловсролын сайд Андрей Фурсенко, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Алексей Лавров нарыг эх орон нэгтнүүд нь өндгөөр шидэж байж.

2010 оны аравдугаар сарын 21-нд Өмнөд холбооны их сургуулийн түүхийн ангийн нэгдүгээр курсын нэг оюутан Боловсролын сайдыг Ростовт очих үеэр нь  руу өндөг шидсэн байна. Боловсролын шинэчлэл таалагдахгүй байна гэсэн түүнийг 15 хоног саатуулсан.

 Даршилсан байцаа


Оросын либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновскийг 2013 оны нэгдүгээр сарын 30-нд Киев хотод хэвлэлийн хурал хийж байхад нь 19 настай оюутан Татьяна Лиходеева түүн рүү даршилсан байцаа шидэж “Украин мандтугай” гэж хашгирсан. Жириновский хариуд нь “Хамгаалалтынхан хаа байна аа. Та нарыг ажилла гэж би авсан биз дээ. Үгүй бол би та нарыг хөөж явуулна. Түүнийг эндээс хөөж гарга” гэсэн байна. Тэр бас даршилсан байцаа 2000 долларын костюмыг минь муухай болголоо гэж гомдолложээ.

 Хаягдал цаас

Оросын коммунист намын нэр дэвшигч Сергей Кованыг 2011 оны арваннэгдүгээр сарын 7-нд Минусинскт уулзалт хийж байхад нь красноярскийн улстөрч Роман Бурлак хавтастай хуурамч баримт бичиг шидсэн байна. Өмнө нь тэрээр Боловсролын сайд Андрей Фурсенко руу өндөг шидэж байсан нөхөр гэнэ.

Бялуу

2001 оны нэгдүгээр сард Доод Новгородын захирагч Вадим Булавиновыг захиргааны хурал хийж байхад нь нутгийн үндсэрхэг большевикууд дайран орж ирээд нэгэн эмэгтэй идэвхтэн нь “Орон сууцны комплексын шинэчлэл гэж алга” “Оросын ард түмнийг хоморголон устгахаа зогсоо” гэж хашгиран хотын дарга руу бялуу шидсэн. Эмэгтэйг саатуулсан.

Microsoft-ын тэргүүн Билл Гейтс 1998 онд Белгийн нийслэл Брюссельд боловсролын талаар үг хэлж байхад нь Ноэль Годин гэгч эр бизнесмэн рүү бялуу шидсэн нь яг нүүрэнд нь оносон.

Тараг, йогурт

Грекийн Сангийн сайд Эвангелос Венизелосыг хэвлэлийн хурал хийлгэж байхад нь   2012 оны гуравдугаар сарын 10-нд зүүний ПАСОК намын гишүүн, тэтгэврийн нэгэн эр өтгөн тарагтай сав тараг шидсэн. Сайд тэр дороо хувцасаа солиод үгээ үргэлжлүүлсэн байна.

Ус

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жорж Робертсоныг Чехийн нийслэл Прагад хэвлэлийн хурал хийж байхад нь оросын сэтгүүлчид хэд хэдэн нийлэг ууттай ус шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан