УИХ-ын гишүүдийн 92 хувийн саналаар Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна
Б.Пүрэвдагва: Архивын ерөнхий газраас Тэмээтэй хөшөө хүртэл орчин үеийн трамвайг явуулна
Монголын алхагчид дэлхийн найман улсын алхалтын фестивальд оролцож, шинэ амжилт тогтоолоо
Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна
ЦАГААНХАЙРХАН СУМЫН 240 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна
Өнөөдөр Майдар эргэнэ
Хаврын адаг сард тохиодог Майдар эргэх их ёслол өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд 10:00-12:30 цагт болно.

Ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган бурханы тав дахь бурхан Майдар бурханы шашинтай золгож, ном сонсох, түүний залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр уг зан үйлийг хийдэг билээ. Хүрээ хийдүүд Майдар эргэхдээ алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засч залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт үдлэн эргэдэг.
Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы хоёр талд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суваргын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус газар уяад түмэн олонд адис хүртээдэг. Гандантэгчинлэн хийдийн шар хэрэмний гол, баруун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн, Түй мандал өргөн ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч Манзуширийн үд хийж их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг. Энэ нь Майдар бурханы номын рашааныг хүртээх зан үйл юм. Таван их номын хүрдэнг эргүүлэх дайтай номын буян хурдаг тул сүсэгтэн олон даган ерөөл талбидаг уламжлалтай.
Олуулаа хийсэн буяны үр ард олон, хүн зонд амар амгалан хайрладаг жамтай.

0 Сэтгэгдэл