Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна COP17: Сайн дурын идэвхтнүүд цэнхэр, ногоон бүс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа “НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО БАЙГАЛЬ ЭХ, СОЁЛЫН ӨВИЙГ ТУНХАГЛАСАН "НОГООН БҮС"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав "Нийслэлийн шатахуун түгээх станцуудын 90 хувийг шатахуунаар хангалаа" СОР-ын түүхэнд ард иргэдийн чөлөөтэй үзэж, сонирхох боломжийг хангах зорилгоор "Ногоон бүс"-ийг нэг л удаа байгуулж байсан удаатай Э.Батшугар: (COP-17) хурлын үеэр оролцогчдод эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ӨРГӨН, НАРИЙН ЦАРИГИЙН ГҮҮРИЙН ДАМ НУРУУ УГСРАХ, МАШИН ЗАМ ДЭВСЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Өнөөдөр дуучин Аделийн төрсөн өдөр

Их Британийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Адель буюу Адель Лаури Блү Эдкинс өнөөдөр 28 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Тэрээр “19” хэмээх анхны цомгоороо Английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийн гарч ирсэн. Анхны цомог нь түүнийг алдар хүндийн оргилд хүргэж, дөрвөн ч удаа платинум болсон байдаг. Тэрээр эл цомгоороо 51 дэх удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг залуу уран бүтээлч”, “Шилдэг поп дуучин” шагнал хүртсэн билээ.

Түүний бие даасан хоёр дахь цомог “21” 2011 онд гарч, эхний цомгийн амжилтыг эвдээд зогсохгүй тухайн жилийнхээ  хөгжмийн наадмуудын бүхий л шагналыг түүсэн юм. Адель “21” цомгоороо 54 дэх удаагийн “Грэмми” наадамд “Шилдэг дуу”, “Шилдэг цомог” зэрэг зургаан шагналд нэр дэвшин, бүгдийг нь өөрийн болгосон түүхтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан