Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОХУ-ын Элчин сайдыг Латвийн Гадаад яам дууджээ
ОХУ-аас Латвид суугаа Элчин сайд Александр Вешняковыг хэлсэн үгийнх нь төлөө Латвийн Гадаад хэргийн яам өчигдөр дуудаж уулзсан байна.
Оросын элчин сайд "Вести Сегодня" сонинд өгсөн ярилцлагадаа Латви болон барууны орнууд нь Оросыг муу муухайгийн үлгэр жишээ болгохыг эрмэлзэж байна гээд мэдэгдчихсэн юм байна.

“Тэдний хамгийн гол зорилго нь Оросын хүчийг сулруулах. Үүнийхээ тулд юу ч хийхээс буцахгүй байна, тухайлбал ил цагаан суртал нэвтрүүлэг. Холоос жишээ хайх хэрэггүй, Би-би-сигийн  кино, латвийн бүтээсэн “Ерөнхий төлөвлөгөө” киног дурдахад л хангалттай” гэж Вешняков тэмдэглэжээ.

Вешняковынхоор бол энэ нь түүхийг бүдгэрүүлэн гуйвуулах, олон улсын харилцаанд саад учруулах, зөвлөлтийн булаан эзлэлтийн үеийн хохирлыг тооцох комиссын ажилд садаа болж байгаа гэнэ. Тэрээр эцэст нь ийм нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагаа сайжирна гэж хүлээх хэрэггүй гэжээ.

Вешняков “Оросын бизнес өнөөдөр биднийг хүлээж байгаа, хамтран ажиллахыг хүсч байгаа тэр зүг рүү чиглэж байна. Эдийн засгийн хориг цуцалсан үед  Латви хамтран ажиллая хэмээн бидэн рүү гар сунгах болно. Харин бидний зүгээс та нар луу хандана гэхэд хэцүү л болох байх” гэж хэлсэн юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан