COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
COP17: Сайн дурын идэвхтнүүд цэнхэр, ногоон бүс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО
БАЙГАЛЬ ЭХ, СОЁЛЫН ӨВИЙГ ТУНХАГЛАСАН "НОГООН БҮС"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
"Нийслэлийн шатахуун түгээх станцуудын 90 хувийг шатахуунаар хангалаа"
СОР-ын түүхэнд ард иргэдийн чөлөөтэй үзэж, сонирхох боломжийг хангах зорилгоор "Ногоон бүс"-ийг нэг л удаа байгуулж байсан удаатай
Э.Батшугар: (COP-17) хурлын үеэр оролцогчдод эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ӨРГӨН, НАРИЙН ЦАРИГИЙН ГҮҮРИЙН ДАМ НУРУУ УГСРАХ, МАШИН ЗАМ ДЭВСЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
“Олимпын эвлэрэл”-ийг мөрдөн сахихыг НҮБ уриаллаа
“Рио-2016” Олимпын наадам болон Паралимпын өмнө “Олимпын эвлэрэл”-ийг мөрдөн сахихыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Могенс Люккетофт гишүүн улсуудад уриаллаа.

Улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлж, энх тайвныг дэмжих зорилгоор “Олимпын эвлэрэл”-ийг эртний Грекийн үеэс өнөөг хүртэл мөрдөн сахисаар ирсэн уламжлалтай. “Олимпын эвлэрэл”-ийн хүрээнд Олимп эхлэхээс нэг долоо хоногийн өмнөөс эхлэн Олимп дууссанаас хойш нэг долоо хоногийн хугацаа өнгөрөх хүртэл уг наадамд оролцож байгаа улс орнууд аливаа зөрчил мөргөлдөөнөө зогсоодог юм.
“Олимпын эвлэрэл”-ийн хугацаанд харилцан гал зогсоохоор тохиролцоонд хүрэхийг зэвсэгт мөргөлдөөнд татагдан орсон сөргөлдөгч бүх талуудад Люккетофт уриалсан байна.
Риогийн Олимп 8 дугаар сарын 5-21-нд, Паралимп 9 дүгээр сарын 7-18-нд болно.
“Рио-2016” зуны Олимпын наадамд урьд урьдынхаас олон тооны буюу 10 мянга гаруй тамирчин оролцоно. Дэлхийн хамгийн залуу улс болох Өмнөд Судан мөн Олимпод оролцох гэж байна.
Түүнчлэн дүрвэгчийн статустай тамирчид Олимпын тугийн дор анх удаагаа нэгдэх юм.

0 Сэтгэгдэл