Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
Өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно
Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууд өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Номын аяныг нээж Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс хандивт нэгджээ
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
96 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ
Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо хууль зөрчсөн байжээ
Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас 12 дугаар тойрогт нэр дэвшигч А.Гантулгыг дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан тогтоол энэ сарын 20-ны өдөр гаргасан. Уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг өчигдөр авч хэлэлцжээ. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэлэлцээд Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны тогтоол хууль зөрчсөн болохыг тогтоосон юм. Ингэхээр нэр дэвшигч А.Гантулгыг нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоолыг хүчингүй болгоно гэсэн үг. Мягмар гарагт орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулсан учир түүнийг сонгуульд өрсөлдүүлэх боломжийг дүүргийн сонгуулийн хороо бүрдүүлж өгөх учиртай.
А.Гантулгыг Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвших эрхийг хангахгүй байгаа гэсэн үндэслэлээр хассан юм. Сонгуулийн хорооны үндэслэл нь хуулийн дагуу байгаагүй учир шүүхээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө ийнхүү шийдвэрлэсэн байна.
Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас 12 дугаар тойрогт нэр дэвшигч А.Гантулгыг дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан тогтоол энэ сарын 20-ны өдөр гаргасан. Уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг өчигдөр авч хэлэлцжээ. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэлэлцээд Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны тогтоол хууль зөрчсөн болохыг тогтоосон юм. Ингэхээр нэр дэвшигч А.Гантулгыг нэрийн жагсаалтаас хасах тухай тогтоолыг хүчингүй болгоно гэсэн үг. Мягмар гарагт орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулсан учир түүнийг сонгуульд өрсөлдүүлэх боломжийг дүүргийн сонгуулийн хороо бүрдүүлж өгөх учиртай. А.Гантулгыг Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвших эрхийг хангахгүй байгаа гэсэн үндэслэлээр хассан юм. Сонгуулийн хорооны үндэслэл нь хуулийн дагуу байгаагүй учир шүүхээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө ийнхүү шийдвэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл























