Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа
“Өв соёлын голомт” төслийн Хар толгой болон Ингэт толгойн судалгааг “Оны шилдэг” археологийн судалгаагаар нэрлэлээ
“Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг хэлэлцлээ
Шинэ жилийн баярыг угтан Улсын Хүүхэд Залуучуудын театрын гадна талбайд мөсөн хотхон барьж байна
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ХАРААТ БУС ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙГ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" СЭДЭВТ МАРК НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Завхан аймгийн говийн болон хойд сумдад цас их, өвөлжилт хүндэрч эхэлжээ
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэллээ
Нигерид барьцааны 600 хүнийг чөлөөлжээ

Нигерийн арми нь алан хядагч, шашны хэт явцуу үзэлт “Боко харам” бүлэглэлийнхэн барьцаалаад байсан 605 хүнийг сулласан тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Барьцааны хүмүүсийн суллах ажиллагааг энэ сарын 7-оос 14-нийг хүртэл долоо хоногийн турш тасралтгүй явуулсаар амжилтанд хүрчээ. Барьцааны хүмүүсийн 406 нь хүүхдүүд байсан гэнэ.
Сүүлийн үед Нигерийн Засгийн газар “Боко харам” бүлэглэлийн эсрэг өргөн хүрээтэй тусгай ажиллагаа явуулж байгаа юм. Энэ ажиллагааны хүрээнд арваннэгдүгээр сард Чад нуурын орчмыг алан хядагчдаас цэвэрлэж, барьцааны 85 хүнийг сулласан. “Боко харам” нь Нигери улсын нутагт лалын шашинт хаант улс байгуулах зорилгоор улсын хойд, зүүн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг алан хядах бүлэглэл юм. Тус бүлэглэл өрнөдийн соёл, боловсрол, ардчилал, эрх мэдлийг хуваах зарчим зэргийг эсэргүүцдэг. Сүүлийн зургаан жилийн хугацаанд “Боко харам” бүлэглэл ба Засгийн газрын арми хоорондын зэвсэгт мөргөлдөөний явцад 20 мянга орчим хүн амиа алдсан байдаг.

0 Сэтгэгдэл